ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР /ХЭВЛЭХ ТӨХӨӨРӨМЖ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Хэвлэх, хувилах төхөөрөмжийг суурилуулж, тохиргоо хийхээс эхлээд оношилгоо, засвар үйлчилгээ үзүүлэх, мөн хэрэглэгчдэд ашиглалттай холбоотой мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.
Манай Могул Сервис компани дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг:
- IT аутсорсинг
- Хэвлэх, хувилах төхөөрөмжийн цогц үйлчилгээ
- Клауд дата центр
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, сүлжээний чиглэлээр дээд боловсролтой
- Асуудлыг шийдвэрлэх, шийдэл олох чадвартай
- Бусадтай харилцах, хамтран ажиллах чадвартай
- Хариуцлагатай, нягт нямбай
- Суралцах чадвар сайтай
Нэмэлт мэдээлэл
Бидэнтэй нэгдсэнээр:
- Ажлын уян хатан цаг
- Тохилог, тав тухтай оффис (120 мянгат, Khan Bank Tower, 22 давхарт)
- Ажилтны бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
- Ажилтнуудад зориулсан төрөл бүрийн сонирхлын клубүүд
- Сурч хөгжих нээлттэй орчин, ур чадвараа хөгжүүлэх олон талт хөтөлбөрүүд
МТ-ИЙН СЕРВИС ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ КОМПАНИД НАЙРСАГ, ЭРЧ ХҮЧТЭЙ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарПрограмм хангамж, мэдээллийн технологи
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.