Копи врайтер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сошиал медиа, вэбсайт, хэвлэмэл материал, сурталчилгааны кампанит ажлуудад зориулан чанартай, оновчтой текст боловсруулах.
- Брэнд хөгжүүлэлт, сурталчилгааны стратегид санал оруулж, брэндийн өнгө аяс, үзэл санаатай нийцсэн текст боловсруулах.
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний тайлбар, сурталчилгааны уриа үг болон контентын санааг зорилтот хэрэглэгчийн анхаарлыг татахуйц агуулга хэлбэрийг хөгжүүлэх.
- Сүүлийн үеийн маркетингийн чиг хандлага, контент бүтээх арга барилд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Маркетинг, сурталчилгаа, сэтгүүл зүй, эсвэл холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх.
- Уран зохиолын мэдрэмжтэй, зөв найруулан бичих чадвартай.
- Хэл зүйн өндөр мэдлэгтэй, алдаагүй, уян хатан найруулгатай текст бичих чадвартай.
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогийг оновчтой илэрхийлж бичих чадвартай байх.
- Microsoft Office болон бичиг баримтын зохион байгуулалтын программ ашиглах чадвартай.
- Сошиал медиа платформ дээр ажиллах чадвартай байх.
- Харилцааны ур чадвар сайтай, багийн дотор үр дүнтэй хамтран ажиллах чадвартай.
- Цаг баримталдаг, хариуцлагатай, зохион байгуулалт сайтай.
Нэмэлт мэдээлэл
Оптималчуудын нэг болсноор та:
- Ажлын уян хатан цаг: 8-10 хооронд ажлаа эхлүүлэх
- Burnout day: Сэтгэл зүйдээ анхаарахад зориулсан сардаа 1 удаагийн цалинтай чөлөө
- Zeely & Habido App – Ажилтнуудын санхүүгийн сайн сайхан байдал, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь анхаарахад чиглэсэн боломжууд
- Залуучуудад Ээлтэй Байгууллага: 2023 оны Good workplace Awards-н "Good Workplace for Youth" шагнал
- Ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг чухалчлах бодлого, эерэг байгууллагын соёлтой хамт олон таныг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.