Маркетингийн албаны дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Маркетингийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд маркетингийн жил, улирал, сарын төсвийг хянаж батлах, төсөв төлөвлөгөөний дагуу зардал гаргах, төсвийн гүйцэтгэл тайланг баталгаажуулах;
- Брэндийн нэр хүндийг өсгөх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлсэн хөтөлбөрийг сурталчлах, хэрэглэгчдэд нийцэмжтэй, ялгаралтай бодлого хэрэгжүүлж, employee маркетинг хийх, нийгэмд эерэг зүйлд уриалан дуудагч, ёс зүйтэй брэндийн ТОМ /top of mind/-ийг бий болгох, брэндийн танигдсан байдал болон анхлан санаанд бууд байдлыг зорилтот үр дүнд хүргэхэд чиглэн ажиллах;
- Өрсөлдөгчийн бүтээгдэхүүний чанарт харьцуулалт хийж бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, тал дээр загвар, контент, шийдэл, өнгөний сонголтыг боловсруулах, өрсөлдөгчийн маркетинг идэвхжүүлэлтэд анализ хийн, ялгарлыг бий болгох;
- Сошиал медиа дээр зорилтот хэрэглэгчээ тодорхойлж, сошиал календарь гарган, хуваарийн дагуу мэдээ мэдээллийг постлох, бүүст хийх, engagement сайжруулах идэвхжүүлэлтийн үр ашгиа хэмжих, дүгнэлт хийсэн байдалд хяналт тавих;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Маркетингийн чиглэлээр 5-с дээш жил ажилласан туршлагатай, үүнээс 2-с доошгүй жил удирдах түвшинд ажиллаж байсан;
- Дижитал маркетингийн мэдлэгтэй, хөгжих мэрийлттэй;
- PR нийтлэл, найруулга зүйн талын мэдлэгтэй;
- Англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй;
- Эерэг хандлага болон харилцаатай, хариуцлагатай;
- Өсөж хөгжин, тогтвор суурьшилтай ажиллах чин эрмэлзэлтэй;
Нэмэлт мэдээлэл
- Уян хатан цагийн хуваарь;
- Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
- Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
- Урамшуулалт цалин; Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
- Хоол, унааны хөнгөлөлт; Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50 хувийн хөнгөлөлт;
- 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.