БАГШ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэл, шинжилгээний тэнхим “Санхүүгийн дунд ба ахисан шатны нягтлан бодох бүртгэл”, “Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт”, “Татварын бүртгэл ба тайлагнал” хичээлүүдийг заана.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй; Докторын зэрэгтэй бол давуу тал болно.
- Судалгаа, шинжилгээ хийх, сурган заах арга зүйн чадамжтай;
- Суралцахуйд сургах хүсэл сонирхолтой;
- Мэргэжлийн програм хангамж, лабораторийн тоног төхөөрөмж дээр ажиллах, сургалт, судалгаанд ашиглах чадвартай;
- Мэргэжлийн дипломын голч дүн бакалаврын зэрэгт 3.0-аас, магистрын зэрэгт 3.2-оос доошгүй байх;
- Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй байх (Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй);
- Харилцааны соёлтой, ёс суртахуунтай;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрддөг байх;
- Ажил хэрэгч, хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг, харилцааны соёлыг эрхэмлэдэг байх;
Нэмэлт мэдээлэл
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Эзэмшсэн мэргэжил, боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар (гадаадад төгссөн бол монгол орчуулга)
- Иргэний үнэмлэхний хуулбар (e-mongolia.mn-ээс иргэний үнэмлэхний лавлагаа авсан байж болно);
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Хувь хүний бүтээлийн жагсаалт (CV);
- Гадаад хэлний мэдлэг болон бусад ур чадварыг тодорхойлсон үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
- Иргэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia.mn)
- Гурван үеийн намтар;
- Хувь хүний хөгжил, төлөвшил, харилцаа, хандлага, ажлын туршлага, мэргэжлийн ба багаар ажиллах чадварын талаарх өмнөх ажил олгогч эсвэл удирдагч багшийн тодорхойлолт; эдгээр чиглэлээр сургалтад хамрагдсан батламж, гэрчилгээний хуулбар;
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 17:00 цаг хүртэл ХААИС-ийн Захиргааны байрны 103 тоот өрөөнд Хүний нөөцийн мэргэжилтэнд ирүүлнэ үү.
Жич: Бүрдүүлэх материалыг цаасан болон цахим хэлбэр (и-мэйл)-ээр бүрэн ирүүлсэн ажил горилогчдын бичиг баримт, ажлын туршлагыг үнэлэх эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй эргэж холбогдохыг анхаарна уу.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБоловсрол, шинжлэх ухаан
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас976-75107777-522, 91919291
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.