Ресепшн /Мэдээллийн ажилтан/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлчлүүлэгчийг угтан авах, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл өгөх, байгууллагын утасны дуудлагад хариу өгөх;
- Үйлчлүүлэгчийг холбогдох мэргэжлийн багш, дасгалжуулагч, маркетинг, борлуулалтын менежер, ээлжийн ахлахтай холбох;
- Үйлчлүүлэгчийн төлбөр тооцоог хүлээн авах, гэрээ хийх, албан ёсны бүртгэл хөтлөх, и-баримт гаргаж өгөх;
- Бассейн болон фитнесс бусад спортын төрлөөр хичээллэхтэй холбоотой шинжилгээний хариу, холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг шалгах, бүрдүүлэх, албан ёсоор хөтлөх;
- Байгууллагын үйлчилгээг эхлүүлж, хаалга, цонх, төхөөрөмжүүдийг асаах, унтраах, хаалга нээх, цоожлох, галын болон бусад аюулгүй байдлыг шалгаж, заал болон өрөөний түлхүүрийг хадгалах, холбогдох эрх бүхий ажилтанд хүлээлгэн өгөх, авах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Оффисийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай;
- Цаг баримтладаг;
- Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах;
- Эерэг хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, өөрчлөлтийг хүлээж авах, бүтээлч санаачлагатай.
Нэмэлт мэдээлэл
Таныг тав тухтай орчин, найрсаг хамт олон хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарЭрүүл мэнд
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.