КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ажлын байрны зорилго:
- Олон улсын Кембрижийн сургалтын хөтөлбөрийг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх, үнэлэх, тайлагнах
Ажлын байрны үндсэн чиг үүрэг:
- Кембрижийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэх, кембрижийн хичээлийн сургалтын орчныг бүрдүүлэх, хяналт тавих
- Кембрижийн сургалтын хөтөлбөр (Primary, Lower&Upper Secondary, Advanced)-ийг хичээлийн жил, улирлаар төлөвлөн хэрэгжүүлэх, үнэлэх, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, анги, бүлгийг оновчтой зохион байгуулах
- Кембрижийн хичээлийн багш нарын хичээлийн бэлтгэлд хяналт тавих, хичээл сургалтын үйл явц, үр дүн, ур чадварын хөгжилд ажиглалт, судалгаа хийх, зөвлөн туслах
- Сурагчдын сурлагын чанарт хяналт-шинжилгээ хийх, дүгнэлт өгөх, зөвлөмж, аргачлал боловсруулах, хэрэгжүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах
- Багшийн болон удирдах ажилтны ёс зүйн хэмжээг сахин биелүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Англи хэлээр чөлөөтэй ярьдаг /IELTS - 6.5-7, TOEFL - 110, CEFR - C1, Cambridge Exams-CAE/
- Багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй /мэргэжлийн чиглэл хамаарахгүй/
- Гадаад хөтөлбөрийн багшийн албан тушаалд 3-аас доошгүй, гадаад хөтөлбөрийн сургалтын менежерээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
- Төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт үнэлгээ хийх мэдлэг, ур чадвартай
- Бага, дунд боловсролын хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй
- Харилцаа, хандлага, ёс суртахууны хувьд төлөвшсөн
- Хамт олны гишүүн байх, хувийн болон багийн үүрэг-хариуцлага хүлээх чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар, гаргасан амжилт, бүтээлээс хамаарч цалингийн хэмжээг өсгөн тохиролцох боломжтой.
- Өдрийн хоол, бензиний хөнгөлөлт сургуулиас олгоно
- Сургуулийн байршил: Богд Хан Уулын Бага Тэнгэрийн Ам (Сүхбаатарын талбайгаас 6км)
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБоловсрол, шинжлэх ухаан
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.