Front-End Developer, React, Next.js ( Senior )
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ай Ти Визард ХХК нь Монгол, Солонгос, Мьянмарт салбартай бөгөөд вэб сайт хөгжүүлэлт, мобайл аппликэйшн хөгжүүлэлт, IT аутсорсинг үйлчилгээ, мөн дотоодын бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг IT компани юм. Бид ихэвчлэн Солонгосын компаниудтай хамтран вэб сайт болон мобайл аппликэйшн хөгжүүлдэг ба React, Next.js, Node.js, Springboot зэрэг орчин үеийн технологийг ашигладаг. Төслийн шаардлагаас хамаарч, та Солонгост тодорхой хугацааны томилолтоор ажиллах боломжтой.
Ахлах түвшний Senior Front-End Хөгжүүлэгч ажилд авна
Ажлын байрны үндсэн үүрэг:
- Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлдэг байх.
- ReactJS, NextJS, NodeJS, TypeScript, HTML, CSS, JavaScript зэрэг технологийг ашиглан фронтенд хөгжүүлэлт хийх.
- Агуулгын удирдлагын систем (CMS) болон вэб платформ хөгжүүлэлтийн ажлуудад оролцох.
- UX/UI сайжруулалт, вэб гүйцэтгэлийн оновчлол (Optimization) хийх.
- API холболт болон серверээс өгөгдөл авах процессыг зохицуулах.
- Сервер дээр байршуулалт болон удирдлага хийх.
- Компанийн төсөл, захиалгат ажилд өөрийн үүргийн дагуу оролцох.
- Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргийг гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Ажлын туршлага 8 жилээс дээш байх
- Мэргэжлийн үнэмлэх, диплом шаардахгүй
- ReactJS, NextJS, NodeJS-д гүнзгий ойлголттой, практик туршлагатай байх.
- TypeScript, HTML, CSS, JavaScript зэрэг технологид чадварлаг байх.
- Фронтенд хөгжүүлэлт, UI хөгжүүлэлтийн гүнзгий ойлголттой, практик туршлагатай байх.
- REST API болон GraphQL-тай ажиллах туршлагатай.
- Багийн орчинд Git, CI/CD ашиглан хөгжүүлэлт хийх чадвартай.
- Багаар ажиллах болон харилцааны чадвартай байх.
- Асуудлыг шийдвэрлэх чадвар болон хариуцлагатай байх.
- Гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
- Бие даан өндөр гүйцэтгэлтэй ажиллах чадвартай.
- Идэвхи санаачлагатай, зөв хандлагатай.
- Хувийн зохион байгуулалт сайтай.
- Цаг баримталдаг.
Нэмэлт мэдээлэл
Давуу тал:
- Мобайл аппликэйшн хөгжүүлэлтийн туршлага (React Native, Flutter гэх мэт).
- UI/UX дизайны талаар ойлголттой байх.
- Солонгос хэлтэй бол давуу тал болно.
- Docker, AWS, Firebase зэрэг технологийн мэдлэгтэй бол давуу тал болно.
- UI/UX дизайн ойлголт сайтай, Figma, Adobe XD ашиглах чадвартай бол давуу тал болно.
- Вэб гүйцэтгэл сайжруулах туршлагатай бол давуу тал болно.
- Программын мэдлэг, туршлагаас хамааран цалин тохиролцоно.
Манай байгууллага таньд:
- Эрч хүчтэй, найрсаг, чадварлаг залуу хамт олон
- Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц цалин /Цалингаа сард 2 удаа цагтаа тавьдаг/
- Тасралтгүй хөгжих, суралцах боломжийг олгоно.
Манай байгууллагын талаар сонирхох бол та манай youtube сувгийг үзээрэй.
iTwizard TV
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75110023, 99139961, 88102617
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.