Үйлчилгээний ахлах ажилтан РОСТЕР /MPS/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлчилгээний ажилтнуудад өдөр тутмын заавар чиглэл өгч, удирдан зохион байгуулах,
- Цэвэрлэгээ, аж ахуйн бараа материалын захиалга, хэвийн нөөцийг хангах,
- Харъяа ажилтнуудын цаг бүртгэлд хяналт тавих,
- Кемпийн цэвэр орчныг бүрдүүлэх, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны дүрэм, журмын хэрэгжилтийг хангах,
- Цэвэрлэгээ, угаалга, тохижилт үйлчилгээний өдөр, долоо хоног, сар бүрийн хуваарь, төлөвлөгөөг боловсруулж, мөрдүүлэх
- Зочид төлөөлөгчид шаардлагатай үйлдвэр, уурхайн танилцуулга, мэдээ мэдээлэл өгөх,
- Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөгөөг сар, улирлаар төлөвлөх, батлуулах, мөрдүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалаврын зэрэгтэй байх
- Уул уурхай болон үйлчилгээний салбарт ажилласан туршлагатай байх
- Ажлын байрны аюулгүй байдлын дүрмүүдийг сайн мэддэг байх
- Техникийн мэдлэг, чадвартай байх
- Багаар ажиллах, хамтран ажиллах чадвартай байх
- Коммуникацийн ур чадвартай байх
- Ажлын ачаалал даах чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний мэдлэгтэй байх
Нэмэлт мэдээлэл
- Ажилтан бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг
- Жилд 6 өдрийн цалинтай чөлөө олгодог
- KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
- Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
- Тэтгэврийн хуримтлал /2%/
- Илүү цаг
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.