МЕХАНИК ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ажлын байрны зорилго
Салбаруудын автомашин, өөрөө явагч, суурин дизель, станц, өргөгч хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах, ашиглалтад хяналт тавих, засварын ажилд хяналт тавих, засвараас гарч буй тээврийн хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг шалгаж техникийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах.
Гүйцэтгэх гол чиг үүрэг
Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:
- Техникийн үзлэг шалгалтыг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулах
- Аюулгүй ажиллагааны дүрэм журмын хэрэгжилтийг хангуулж техник ашиглалтын бэлэн байдлыг хангах
- Тээврийн хэрэгслийн шаардлагатай бичиг баримтуудын боловсруулалтыг хангаж ажилах
- Техникийн үзлэг, хяналт шалгалтын төлөвлөгөө тайланг боловсруулж, цаг хугацаанд нь тайлагнах
- Техникийн үйлчилгээний талаар засварын болон ээлжийн мехникуудад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах,
- Багаж, тоног төхөөрөмжийн бүртгэл хөтлөлтөд хяналт тавьж зүй зохистой ашиглуулах, цэвэрлэгээ, хадгалалтад хяналт тавьж зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
Тавигдах шаардлага
-
- Механик инженерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Мэргэжлээрээ уул уурхайн салбарт 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Техник, автомашины засвар үйлчилгээ, бэлэн байдалд үзлэг хийх, хяналт шалгалт хийх ур чадвартай байх
- Автомашин, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг оношлох, шалтгаан тогтоох, шийдэл боловсруулах чадвартай байх
- Техникийн үзлэг, эвдрэлийн дүгнэлт боловсруулан гаргах ур чадвартай
- Сервис мануал, схем зураг уншиж ойлгох, ашиглах чадвартай
- Хөдөлгүүр, трансмиссын хяналтын систем /ECM, OBD гэх мэт/-ын талаар суурь мэдлэгтэй
- Үйлдвэрийн оношилгооны программ /CAT ET, CUMMINS insite, Volvo Tech Tool гэх мэт/ ашиглаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Сэлбэгийн хэрэглээ, эдэлгээний хугацаа, чанар, солих мөчлөгийн ойлголттой байх
- Бусад удирдлагууд, ажилтнуудтай үр дүнтэй харилцаж, нягт хамтран ажиллах, уялдаа холбоог хангаж ажиллах харилцааны болон бичгийн ур чадвартай
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай /Microsoft Excel, word, outlook, powerpoint г.м/
- ERP дотоод систем дээр ажиллах чадвартай
- Эерэг, зөв хандлагатай, хүндэтгэлтэй, ёс зүйтэй байх
Нэмэлт мэдээлэл
Таныг ажлын таатай орчин, найрсаг, мэргэжлийн, хүндэтгэлтэй хамт олон, эрүүл мэндийн цогц даатгал, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, мэргэжлээрээ өсөн дэвших боломж хүлээж байна.
14/14 ээлжийн хувиарийн дагуу ажиллах
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарАвтомашин, авто засвар үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.