Бизнес хөгжлийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Шинээр нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрийн зах зээл болон өрсөлдөгчийн судалгаа хийх
- Компанийн бизнесийн цар хүрээг нэмэгдүүлэх хүрээнд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний (гадаад&дотоод) судалгаа хийх
- Группийн бизнесүүдийн зах зээлийн судалгаа хийж хагас жил тутамд танилцуулах
- Хөрөнгө оруулалтын шинжилгээ хийж, үр ашгийг тодорхойлох, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх
- Дотоод болон Олон улс дахь макро орчны голлох үзүүлэлтийн хандлага, зах зээлийн судалгаа хийх
- Валютын ханшийн таамаглалд үндэслэн хэлбэлзлийн эрсдлээс сэргийлсэн арга хэмжээ авах
- Гадаадын банк санхүүгийн байгууллагаас эх үүсвэр татах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Санхүү менежментийн ерөнхий чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Бизнесийн англи хэлний ахисан түвшний мэдлэг чадвартай;
- MS Excel, MS Word, MS PowerPoint, MS Project, MS Outlook, Microsoft Visio, Power BI, SPSS 29, Eviews 13, Project management програм (PMO) дээр ажиллах чадвартай;
- Стратегийн удирдлага, эдийн засгийн орчны шинжилгээ, санхүүгийн шинжилгээ хийх ур чадвартай;
- Багаар хамтран ажиллах болон харилцааны ур чадвартай;
- Аливаад суралцах хөгжих хүсэл эрмэлзэлтэй;
Нэмэлт мэдээлэл
- Сонголттой цагийн хуваарь
- Мэргэжлийн болон бусад ур чадварыг хөгжүүлэх сар бүрийн сургалтууд
- Таван Богд Группийн хэмжээнд 5-6 төрлийн сонирхлын клубын үйл ажиллагаа
- Байгууллагын эмч, ЭМДаатгал
- Ажилтанд олгох сар бүрийн купон
- Эмнэлэгт үзүүлэх 2 сар тутамд 1 удаагийн 4 цагийн цалинтай чөлөө
- Ажилтны хөнгөлөлттэй бараа бүтээгдэхүүний зээл гэх мэт
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.