Одоогоор мэдэгдэл алга байна

Очир Ундраа Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ /Уул уулхайн компани/

9,000,000-10,000,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Байгууллагын тухай:

Манай компани нь уул уурхай, инженейринг, өрөмдлөг, тэсэлгээний салбарт иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг, мэргэжлийн чадварлаг инженер, мэргэжилтнүүдтэй, олон жилийн туршлагатай, салбартаа тэргүүлэгч байгууллага юм. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн салбартаа дэлхийн түвшний чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зах зээл эзлэлт, аюулгүй ажиллагаагаар тэргүүлэгч байр сууриа улам батжуулах, өргөжүүлэх зорилгоор мэргэжлийн удирдлагын багийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

Ажлын байрны зорилго:

Гүйцэтгэх захирлын ажлын байрны зорилго нь компанийн стратегийн бодлого, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, бизнесийн өсөлт, зах зээл тэлэлтийг нэмэгдүүлэх замаар ашиг орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түвшний сайн туршлагуудыг тогтмол нэвтрүүлж үйл ажиллагааны аюулгүй, тогтвортой үйл ажиллагааг өндөр түвшинд хангах, удирдлагын баг болон инженер мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэг туршлагыг тасралтгүй сайжруулж, түлхүүр ажлын байрны залгамж халааг бэлтгэх, байгууллагын бүтэц, үйл ажиллагааг хамгийн үр ашигтай байдлаар зохион байгуулах, манлайлал, үлгэр дуурайлал үзүүлж ажиллах явдал юм.

Үндсэн чиг үүрэг:

  • Компанийн стратеги, бизнес төлөвлөгөө, бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Компаний санхүүгийн тогтвортой байдал, үр ашигтай байдлыг хянах, хангах;
  • Төслийн менежмент, гэрээ хэлцлийн удирдлагыг хэрэгжүүлэх;
  • Борлуулалт хийх, харилцагч, түнш байгууллагуудтай харилцааг тогтмол бэхжүүлж, хөгжүүлэх;
  • Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын бодлого хэрэгжүүлэх;
  • Байгууллагын соёл, хүний нөөцийн менежментийг тасралтгүй сайжруулах;

Ажлын байранд тавигдах шаардлага

Үндсэн шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Уул уурхай, Геологи, Инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Бизнес менежмент, уул уурхай, тэсэлгээ, өрөмдлөг эсхүл инженейрингийн чиглэлээр 8-аас дээш жил ажилласан туршлагатай, үүнээс 5-аас дээш жил удирдах албан тушаалд ажилласан байх;
  • Харилцагч байгууллагуудын удирдлагуудтай гэрээ хэлцэл хийх, зөвшилцөлд хүрэх, харилцааг тогтмол бат бөх удирдаж авч явах харилцааны өндөр ур чадвартай;
  • Борлуулалт хийх, ашигт ажиллагааг хангах, тогтмол өсөн нэмэгдүүлж ажиллаж байсан өндөр туршлагатай;
  • Стратегийн төлөвлөлт, хэрэгжилт, бизнесийн менежментийн мэдлэг туршлагатай;
  • Байгууллагын соёл, үнэт зүйлс нийцэж ажиллах буюу ёс зүйтэй, бусдад хүндэтгэлтэй, санал санаачилгатай ажиллах чадвартай;

Нэмэлт шаардлага:

  • Манлайлах, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах мэдлэг туршлагатай байх;
  • Төслийн удирдлага, өөрчлөлтийн удирдлагын чиглэлээр мэдлэг туршлагатай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай бол давуу тал болно;

Нэмэлт мэдээлэл

Цалин урамшуулал, хөнгөлөлт хангамж, бусад боломжууд:

  • Группийн харьяа 19 охин компанийн гүйцэтгэх удирдага болон дээд удирдлагатай шууд хамтран ажиллаж, хамтдаа суралцаж хөгжих боломж
  • Үндсэн цалин 10 сая хүртэл /ур чадвар, туршлагаас хамаарна/
  • Гүйцэтгэлд суурилсан өрсөлдөхүйц жилийн урамшуулал
  • Карьерийн өөрчлөлт, өсөлт хөгжлийн өргөн боломж
  • Удирдлага, манлайллын тусгай сургалт хөгжлийн хөтөлбөрүүд
  • Ажилтны хөнгөлөлттэй зээл
  • Эрүүл мэндийн жилийн цогц даатгал
  • Албаны зориулалттай унаа, шатахууны хөнгөлөлт
  • Тусгай утасны дугаар
  • Гар утасны ярианы төлбөрийн хөнгөлөлт
  • Фитнес төлбөрийн хөнгөлөлт
  • Анкет хүлээн авах хугацаа: 2025 оны 5 сарын 25-ны өдрийг дуустал

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинГүйцэтгэх удирдлага
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас88832389

Зар нийтэлсэн огноо

2025-05-14 15:58

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

УСНЫ МАШИНЫ ОПЕРАТОР-УурхайХан Алтай Ресурс ХХК
2025-04-17
КЕМП МЕНЕЖЕРГОВИЙН ШИЛМЭЛ ЗАМ ХХК
2025-05-14
Туслах тоног төхөөрөмж хариуцсан ажилтанКэй Эй Майнинг ХХК
2025-05-12
КЕМП МЕНЕЖЕР /ЭРЭГТЭЙ/РЕСУРС ПАРТНЕРС ГРУПП ХХК
2025-05-07
МоторчинШарын гол ХК
2025-05-16
Үйлдвэрийн туслах ажилтан /Дархан хотод/"Мн жойн" ХХК
2025-05-16
ХАБЭА-Н АЖИЛТАН /Төв аймаг/Монполимет Групп
2025-04-25
БАЙГАЛЬ ОРЧНЫ АЖИЛТАНЭнержи Ресурс ХХК
2025-04-21
Цахилгаанчин ажилд авна.Хур Эрдэнэ Баялаг ХХК
2025-05-09
ДАМПЫН ОПЕРАТОРМонголиан Стандарт Девелопмент Групп ХХК
2025-05-13
МеханикКэй Эй Майнинг ХХК
2025-04-29
ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР"Гоёот Ухаа" ХХК
2025-04-28
Галын дохиоллын багийн төлөвлөгч. /Planer/Таван Орд ХХК
2025-05-06
ЦАХИЛГААНЧИН /Аж ахуй/ Мандал Ресурс ХХК
2025-05-07
БЭЛТГЭГЧЭрдэнэс Цагаан Суварга ХХК
2025-04-24
ДАМПЫН ОПЕРАТОР / CAT 777 /Комацу гови ХХК
2025-05-12
Баяжуулах үйлдвэрийн "МЕХАНИК ИНЖЕНЕР"Вояжер минерал ресурсес
2025-05-08
ГидрогеологичЦэцэнс Майнинг & Энержи ХХК
2025-04-17
Төлөвлөлтийн инженерЭрдэнэс Алт Ресурс ХХК
2025-04-28
Ковшийн оператор /М ангилалттай/Говь Экуйпмент Рентал Флийт ХХК
2025-04-28

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.