Хүний нөөцийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн батлагдсан бүтэц, орон тооны дагуу хүний нөөцийн бүрдүүлэлтийг төлөвлөж, ажлын байрны захиалгын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
- Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой хөдөлмөрийн харилцааны үйл ажиллагааг хариуцан ажиллах
- Сургалт хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хянах
- Нийт ажилтнуудыг идэвхжүүлэх, олон нийтийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент болон эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй
- Уул уурхай, зам барилгын салбарт мэргэжлээрээ ажилласан туршлагатай
- Монгол хэл бичгийн дүрмийн өндөр мэдлэгтэй, баримт бичиг боловсруулах чадвартай
- Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно
- Бүх түвшний удирдлага, ажилтнуудтай нээлттэй харилцах, хамтарч ажиллах, багаар ажиллах чадвартай.
- Бусдыг сонсох, асуудлыг олон өнцгөөс харж шийдвэр гаргах чадвартай
- Мэдээллийг цуглуулах, судалгаа шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай
Нэмэлт мэдээлэл
Уул уурхайн компанийн оффист ажлын бүтэн цагаар ажиллах боломжтой байх.
Компанийн зүгээс хоол болон ажлын утсаар хангана.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.