Уулын талбайн сургагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ахлах операторчийг удирдлага чиглэлээр хангаж ажиллах, компанийн ил уурхайн үйл ажиллагаатай холбоотой сургалтын материал бэлдэх, шинээр журам боловсруулах, журмын шинэчлэлүүдийг хийж гүйцэтгэх,
- Нийт ажилтнуудыг аюулгүй үр бүтээлтэй ажиллуулахад сургалт болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа, эрсдэлийн үнэлгээ, ажлын байрны үзлэг хийхэд хамтран ажиллаж, технологийн сургалтаар дэмжлэг үзүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол, ажлын туршлага:
- Холбогдох их дээд сургуулийг суралцаж төгссөн байх;
- Хүнд даацын тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар мэдлэгтэй байх;
- Монгол улсын жолооны BCM ангиллын хүчин төгөлдөр эрхийн үнэмлэхтэй байх.
Мэргэжлийн болон бусад ур чадвар:
- Уулын ээлжийн мастер болон тоног төхөөрөмжийн оператор, уул уурхайн салбарт уулын технологийн хэсэгт ажиллаж байсан туршлагатай байх;
- Хэл ярианы болон бичгийн харилцааны чадвартай байх;
- Удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Уул уурхайн хүнд машин механизмын талаар мэдлэгтэй байх;
- Уул уурхайн салбар дахь Аюулгүй ажиллагааны талаар ойлголт мэдлэгтэй байх;
- Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх;
- Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах.
Нэмэлт мэдээлэл
Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.
Бусад
БайршилСэлэнгэ аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.