Компанийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлж, тэдгээрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалын дагуу үнэлж, удирдлагыг үнэн зөв, бодитой мэдээллээр хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээний санал боловсруулан шийдвэрлүүлэх;
Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-ийн зорилго нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд болон импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх явдал болно.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг “Ди Би Эм лизинг” ХХК-ийн ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.