Одоогоор мэдэгдэл алга байна

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Барилгын инженер

5,000,000-5,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Дэд бүтцийн мэргэжилтэн нь "Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл"-ийн зохицуулагчийн шууд удирдлага дор, Азийн Хөгжлийн Банкны зааварчилгааны дагуу төслийн бүх барилгын үйл ажиллагааг цаг тухайд нь хэрэгжүүлэх үүрэгтэйгээр ажиллана.

  • Өдөр тутмын дэд бүтцийн үйл ажиллагааг зохион байгуулахад төслийн зохицуулагчид мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Гэрээнд заасан Захиалагчийн үүргийг хэрэгжүүлэхэд дэд бүтцийн мэргэжилтний хувиар хэрэгжүүлэгч байгуулагад дэмжлэг, зөвлөгөө өгөх;
  • Барилгын үйл ажиллагааг хянаж, барилгын стандарт, техникийн нөхцөл шаардлагад нийцүүлэх;
  • Санхүүжилтийн хүсэлтийн дагуу Гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулах;
  • Захиалагчийн өмнөөс гүйцэтгэлийн хувь, гэрээний нэмэлт өөрчлөлтийг хянан баталгаажуулах;
  • Гэрээт байгууллагуудаас ирүүлж буй хугацаа сунгах хүсэлт, шаардлага болон бусад асуудлыг хянах, шийдвэрлэх;
  • Захиалагчийн өмнөөс зураг төслийг хянах, техникийн нөхцөл шаардлагыг хангаж буй эсэхийг баталгаажуулах;
  • Гүйцэтгэгчийн ажлын чанарт хяналт тавьж, шаардлагатай стандартуудыг хангуулж ажиллах;
  • Гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, хугацаа, төсөв, чанарын хяналтыг зохион байгуулах;
  • Гэрээний нөхцөл, заалтыг мөрдүүлж ажиллах, шаардлагатай заавар, гэрчилгээ, баталгааг гаргах;
  • Барилгын ажлын гүйцэтгэгч болон захиалагчийн хяналтын зөвлөхтэй хамтран ажиллаж, төслийн баримт бичгийн үр дүнтэй системийг хэрэгжүүлэх;
  • Гүйцэтгэгч болон захиалагчийн хяналтын зөвлөхөөс талбайн ажлын явцын тухай АХБ-ны шаардлагад нийцсэн мэдээллийг цуглуулж, холбогдох тайланг цаг тухайд нь бэлдэж илгээх;
  • Гүйцэтгэгчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэрэг  баримт бичгийн хэрэгжилт, биелэлтийг хянах;
  • Төслийн санхүүжилт, үе шатны төлөвлөгөө, хугацааг идэвхтэй хянаж, хэмнэлт, дутуу санхүүжилт, хугацаа хоцролт зэргийг аль болох эрт тодорхойлох;
  • Төслийн хэрэгжилтэд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, түүнийг бууруулах стратеги боловсруулах;
  • Төслийн явцад урьдчилан тооцоолоогүй хүндрэлүүдийг шийдвэрлэж, хугацаа хоцролтоос сэргийлэх;
  • Гэрээний явцад үүсч болох асуудлыг шийдвэрлэхэд оролцогч талуудад дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Барилга угсралтын явцад гарч болох зураг төслийн өөрчлөлтийг хянах, тохиролцохтой холбоотой бичиг баримтыг бэлтгэх, орлуулах болон солих асуудлыг шуурхай шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд материал болон бүтээцийг солих, барилгын ажлын хоцролт, саатлын шалтгааныг тодорхойлж, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх, мөн хоцрогдол үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
  • Барилгын зураг төсөл, шийдвэрт өөрчлөлт оруулахтай холбоотой баримт бичгийг төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүрээнд боловсруулж, төрийн болон холбогдох бусад байгууллагад хүргүүлэн шийдвэрлэх;
  • Барилгын үе шатанд гүйцэтгэсэн ажлуудын шаардлагатай бүртгэлийг хөтлөх;
  • Барилга угсралтын ажлыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай техникийн баримт бичгээр хангах, инженер болон гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтийн тайлан гаргах зэрэгт Захиалагчийш төлөөлөн дэмжлэг үзүүлж ажиллах; 
  • АХБ-ны төслийн явцыг хянах болон хаалтын үеийн уулзалт, хурлууд болон бусад тусгай үүргийн уулзалт, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Төслийн худалдан авалтын ажилтанд техникийн болон инженерийн баримт бичиг боловсруулахад туслалцаа үзүүлэх;
  • Хилийн үр ашиг, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр мэргэжлин буюу техникийн зөвлөгөө өгөх;
  • Төслийн хэрэгжилтийн явцтай холбоотой сар, улирал, жилийн тайлан боловсруулахад оролцох; төслийн үйл ажиллагааг саадгүй хэрэгжүүлэх, үндэсний хөгжлийн бодлого, стратегитай уялдуулахын тулд хэрэгжүүлэгч байгууллагууд болон бусад холбогдох оролцогч талуудтай нягт холбоотой ажиллах;
  • Маргаан үүссэн нөхцөлд талуудыг шийдэлд хүргэхэд дэмжлэг үзүүлж зуучлагчийн үүрэг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Барилгын инженер болон холбогдох бусад чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлийн (барилгын салбарын) англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Мэргэжлээрээ хамгийн багадаа 8 жил, үүнээс барилга, дэд бүтцийн салбарт хянах, удирдах чиглэлээр 3 жилийн ажлын туршлагатай
  • Төсөвчин мэргэжлээр доод тал нь 1 жил ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Мэргэжлийн төсөвчний лиценз/батламжтай бол давуу тал болно
  • Азийн Хөгжлийн Банк, олон улсын байгууллагууд эсвэл хөгжлийн агентлагуудаас санхүүжүүлсэн төслүүд дээр ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй
  • Харилцааны өндөр чадвартай.

Нэмэлт мэдээлэл

Уг дэд бүтцийн мэргэжилтэнг Монгол Улсын Засгийн газрын холбогдох дүрэм, журам болон Азийн Хөгжлийн Банкны холбогдох шаардлагын дагуу сонгон шалгаруулна.

АХБ-н журмын дагуу бичиг баримт, материалууд англи хэл дээр шаардлагатайг анхаарна уу.

Хэрэв та дээрх шаардлагыг хангасан бол доорх материалыг 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн өглөөний 11:00 цаг хүртэл ирүүлнэ үү:

  • Англи хэл дээр өөрийгөө мэргэжлийн хувьд яагаад тохиромжтой гэж үзэж байгаагаа тайлбарласан өргөдлийн захидал (Cover Letter)

  • Англи хэл дээр ур чадвар, туршлагаа онцолсон дэлгэрэнгүй намтар (CV)

  • Диплом, гэрчилгээний хуулбар

  • Сүүлийн хоёр ажлын байранд ажиллаж байсан хоёр ажил олгогчоос гаргасан тодорхойлолт бүхий захидал (Reference Letter) 

Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбогдох болно. Материалыг “RIBS” нэрээр доорх хаягаар ирүүлнэ үү. Ирүүлсэн бичиг баримтыг буцаан олгохгүй бөгөөд бүрэн бус материалыг тооцохгүй болно.

Хаяг:
Regional Improvement of Border Services Project
Bodi Tsamkhag LLC барилга, 10 давхар, 1004 тоот
Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160, Монгол Улс

Утас: 976-75553387


И-мэйл:

Хэрэв нэмэлт мэдээлэл авах шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас75553387

Зар нийтэлсэн огноо

2025-05-19 15:53

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Сантехникийн инженерБумбод ХХК
2025-05-16
Ерөнхий нягтлан бодогч / барилга угсралт /Эйч Си Би Вай монголиа констракшн
2025-05-16
Commissioning ManagerБаран Групп Лимитед
2025-06-06
ТөсөвчинНью Тур ХХК
2025-06-13
Хүний нөөцийн менежерОЮУНЫ УНДРАА ГРУПП ХХК
2025-05-20
Чанар, хяналтын инженерФиникс бьюлдинг матераилс ХХК
2025-05-21
Барилгын инженерНью Тур ХХК
2025-06-13
Барилга бүтээцийн зураг төслийн инженерСолармед Монгол ХХК
2025-06-02
БАРИЛГЫН ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР/Рийлпропертиз Улаанбаатар ХХКНандинбродерс групп ХХК
2025-05-23
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД АГЕНТ СУРГАЖ АЖИЛД АВНАРЕМАКС ТОП
2025-06-04
Халаалт агаар сэлгэлтийн хяналтын инженерНомин Реалтор ХХК
2025-06-10
Бизнес хөгжлийн ажилтанМ-Си-Эс Эстэйтс ХХК
2025-05-30
АХЛАХ ИНЖЕНЕР/шинэ төсөл/Актив гарден
2025-06-10
техникч архитекторВекэн ХХК
2025-05-21
Барилгын цахилгааны ажилд цахилгаанчин авнаХөндлөн гэрэлт ХХК
2025-06-12
АгентОйгон нөмрөг Пропертиз
2025-06-05
Туслах ажилтанХас Арслан ХХК
2025-06-04
Цэвэр бохир усны ЗУРГИЙН ИНЖЕНЕРТаван Орд ХХК
2025-06-12
Архитектор /дадлагажигч/ Би Өү Экс Экс ХХК
2025-05-28
ХАБЭА ИНЖЕНЕР /ЭРЭГТЭЙЖигүүр Гранд Групп
2025-06-13

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.