Механик инженер /Дорноговь/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрийн суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай засвар үйлчилгээ, их, дунд, урсгал засварын ажлуудыг удирдан зохион байгуулах
- Сэлбэг захиалга, хадгалалт хамгаалалтанд шууд анхаарч ажиллах
- Машин механизмын бичиг баримт болон хувийн хэргийн хөтлөлт, техник ашиглалтын мэдээ тайланг бүртгэх гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Механик инженер, Барилга, Уул уурхайн машин тоног төхөөрөмж, авто-ашиглалтын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
- Удирдан зохион байгуулах, багаар хамтран ажиллах чадвартай чадвартай
- Богино хугацаанд түргэн шуурхай оновчтой шийдвэр гаргах чадамжтай
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Үйлдвэр уурхайд ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах "МАК Евро цемент" үйлдвэр нь 2017 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийд тэргүүлэгч Европ компаниудын шилдэг арга туршлага, техник технологийг ашиглан дотоодын ашигт малтмалаар баялаг бүтээж буй Монголын анхны робот лабораторитой, бүрэн автомат, байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр юм.
Та бүхнийг Монгол Улсын "ТОП 100" аж ахуй нэгж, улсынхаа хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж буй дотооддоо баялагийг бүтээгч хамт олонд нэгдэхийг урьж байна.
Та бидний нэг болсноор:
- Амт чанартай өдрийн хоол,
- Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвүүд /фитнесс, кино театр, билльяард, теннисний өрөө г.м/
- Тав тухтай амрах байр,
- Цалинтай чөлөө,
- Сургалтын тэтгэлэг,
- Хагас жил тутмын урамшуулал цалин,
- Хөдөө орон нутгийн нэмэгдэл цалин,
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт,шинэ хүүхэд, …) хангагдах боломжтой
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.