Одоогоор мэдэгдэл алга байна

Грант Торнтон аудит ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ахлах аудитор

3,500,000-4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Аудитын ахлах ажилтны хувьд та үйлчлүүлэгчийн үйл ажиллагаа, үйл явц, бизнесийн зорилго, эрсдэлийн талаар судалж, санхүүгийн тайлангийн аудитыг сайжруулахын тулд мэдлэгээ ашиглах болно. Та үйлчлүүлэгчид болон аудитын багтайгаа харилцаа холбоо тогтоож, аудитын багийг удирдаж, дэлхийн жишигт нийцсэн аудитын технологийг ашиглан ажиллаж, үйлчлүүлэгчийн санхүүгийн тайлан гаргах үйл явцыг сайжруулах болно. Карьераа хөгжүүлж, өөртөө итгэлтэйгээр илүү их амжилтад хүрэхэд тань туслах фирмийн удирдагчид, зөвлөгч, сургалтын хөтөлбөр, өсөлтийн боломжоор хангагдах болно.

 

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

  • Фирмийн аудит, баталгаажуулалтын үйлчилгээний хэлтэст ахлах аудитораар ажиллаж, санхүүгийн тайлангийн аудит болон бусад төрлийн аудитын бүх үе шатанд оролцоно.
  • Аудитын багийг удирдан, идэвхтэй ажиллах замаар ажлын эерэг орчинд хувь нэмэр оруулна.
  • Аудитын технологи, инновацын хэрэгслийг ашиглан, аудитын зохистой горимуудыг боловсруулахад багтай хамтран ажиллаж, нягтлан бодох бүртгэл, аудитын асуудлыг судалж, дүгнэлтийг баримтжуулна.
  • Үйлчлүүлэгчидтэй нягт хамтран ажиллаж, тэдний хүлээлтийг сонсох, түүнчлэн үйлчлүүлэгчид нөлөөлж болзошгүй нягтлан бодох бүртгэл, дотоод хяналтын сул тал, хууль, дүрэм, журмын нийцлийн талаар мэдээлэл өгнө.
  • Бид үйлчлүүлэгчид болон хамтрагчдынхаа хүлээлтийг эн тэргүүнд сонсох боломжийг аудитын багт олгодог ба та болон танай баг хэдийд, хэрхэн ажиллахаа тохиромжтой байдлаар тодорхойлж, ажлаа төлөвлөх боломжтой. Энэ нь хэзээ ч, хаана ч байсан таныг хөгжихөд уян хатан, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд саадгүй байх болно.
  • Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу бусад үүрэг, хариуцлагыг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх; 
  • АОУС, СТОУС-ын өндөр мэдлэгтэй байх;  
  • Мэргэшсэн нягтлан бодогч байх эсвэл олон улсын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зэрэг (ACCA, CPA)-тэй эсвэл авахаар горилж байх;
  • Аман болон бичгийн харилцааны соёлтой байх;  
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;  
  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх;
  • Аудитораар 2-оос дээш жил ажилласан байх.

Нэмэлт мэдээлэл

Шаардагдах ур чадварууд: 

  • Асуудал шийдвэрлэх, шинэ санаа гаргах, гарц олох, логик сэтгэлгээ сайтай байх; 
  • Хувийн зохион байгуулалт сайн, нягт нямбай байх; 
  • Найдвартай, нарийн ширийн зүйлсийг орхигдуулахгүй байх; 
  • Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэгч, идэвх санаачилгатай байх; 
  • Баг удирдах, багаар болон бие даан ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх; 
  • Ажлаа төлөвлөх, тайлагнах, эргэн хянах дадал эзэмшсэн байх; 
  • Шинэ систем, программ сурах, дэмжих чадвартай байх; 
  • Илтгэх, тайлагнах ур чадвар эзэмшсэн байх.

 

Давуу талууд:  

  • Жилийн эцэст гүйцэтгэлийн урамшуулал олгоно. 
  • Эрүүл мэндийн даатгалын багцад хамрагдана. 
  • Мөн эрүүл мэндийг дэмжсэн фитнес, иог, бассейн, бусад спортын сургалтад хамрагдах боломжтой.
  • Техникийн болон мэргэжлийн, хувь хүний хөгжлийн ур чадвар хөгжүүлэх сургалтад хамрагдана. 
  • Тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдэл цалингийн урамшуулал олгоно. 
  • Хамтран ажилласны бахархал: 5, 10, 20 дахь жилд тэмдэглэн урамшуулан дэмжлэг үзүүлнэ.
  • Мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн зөвлөхийн гишүүний татварыг байгууллага хариуцна.
  • Тэмдэглэлт үйл явдал, сургалт, шалгалт өгөхөд зориулж тодорхой өдрийн цалинтай чөлөө олгоно.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас70110744, 89771330

Зар нийтэлсэн огноо

2025-07-22 18:07

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Хяналтын ажилтан /Сонсголонд/Премиум Нэксус ХК
2025-07-18
Төслийн менежер /Хятад хэлтэй/Монгол Ай Ди ХХК
2025-07-04
Тусгай активын мэргэжилтэн /ББСБ/БСБ Сервис ХХК
2025-07-21
АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧИ-Эн-Си Групп
2025-07-23
Нярав/СХД/Алтан Жолоо Трейд ХХК
2025-07-08
Бизнес хөгжлийн менежерГоломт Банк
2025-07-22
НЯРАВ / Мак Prime Service 14/14 ростер/Монголын Алт (МАК) ХХК
2025-07-18
ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ /СХДүүрэг 21 салбарт /Моннидер ХХК
2025-07-07
Тооцооны нягтлан бодогчТаван Богд Фүүдс ХХК
2025-07-21
САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧТэсо Пропертис ХХК
2025-07-04
Мөнгө тоологчГоломт Банк
2025-07-22
НЯРАВ /14/14 Нарийн Сухайтын уурхай/Монголын Алт (МАК) ХХК
2025-07-21
НЯГТЛАН БОДОГЧ /ХЭНТИЙ АЙМАГ/Монос Групп
2025-07-21
Ахлах нягтлан бодогч /цалин/Жи Эс 25
2025-07-17
Дотоод аудиторАриг Банк
2025-06-24
САЛБАРЫН ТУСЛАХ МЕНЕЖЕР /Теди салбар/М Март
2025-07-23
Тооцооны нягтлан бодогчМонова Трейд ХХК
2025-07-21
Нярав/Сонсголонд/Юмэко
2025-07-08
Бэлэн бүтээгдэхүүний нярав / Салбар компани /Номин Констракшн Девелопмент Групп
2025-07-22
Гүйлгээний нягтлан бодогчРЕМАКС Платин
2025-07-23

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.