Одоогоор мэдэгдэл алга байна

Рэдпаф Монгол

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ХАБ-н ахлах ажилтан

4,500,000-5,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Ээлжиндээ нэгээс дээш удаа өөрийн хариуцаж буй гүний уурхайн төслийн талбайд очиж, төсөлд дэмжлэг үзүүлэх;
  • Даян компани болон Оюу Толгой компанийн ЭМААБО-ы хөтөлбөрийн ажлын талбар дээрх хэрэгжилтийг үзэж, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
  • Холбогдох бүх хууль тогтоомж, стандартуудыг мэддэг байх, тэдгээрийн нийцлийг тогтмол хянах;
  • Төсөлд нөлөөлж болохуйц, маргаантай эсвэл шинэ эрх зүйн асуудлуудыг төслийн удирдлагын багт танилцуулах;
  • Даян компанийн бүх ажилтан, гэрээт ажилтнууд болон зочдод аюулгүй ажиллах орчинг бүрдүүлэхийн тулд Төслийн Аюулгүй Ажиллагааны Менежментийн Төлөвлөгөө (ААМТ)-г хэрэгжүүлэх;
  • Тухайн ээлжинд гүний уурхайд ажиллах Аюулгүй ажиллагааны ажилтнуудын хүн хүчийг Аюулгүй ажиллагааны ахлах зохицуулагчидтай хамтран хуваарилах, зохицуулах;
  • Бүх хэлтсийн менежер, ахлах ажилтан, уурхайн ахмад, ажилтнууд болон далд уурхайн аюулгүй ажиллагааны багийнханд аюулгүй ажиллагааны чиглэл өгч ажиллах, хүн хүчний дэмжлэг үзүүлэх;
  • Бүх ослыг шуурхай мэдээлэгдэж байгаа эсэхийг хянах;
  • Ослын судалгаанд оролцож, уурхайн ахмад, ахлах ажилтнууд болон аюулгүй ажиллагааны зөвлөхүүдэд осол гарсан үндсэн шалтгааныг олоход, шаардлагатай үед хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх
  • Ослын дараах засч залруулах арга хэмжээг цаг тухайд нь авсан эсэхийг баталгаажуулах;
  • Захиалагчийн аюулгүй ажиллагааны дүрэм журмуудыг хянаж, тэдгээр нь гэрээнд заагдсаны дагуу хэрэгжиж, ахлах ажилтан, уурхайн ахмад, аюулгүй ажиллагааны зөвлөхүүдэд танилцуулагдсан эсэхийг хянах;
  • Шинэ ажилтнуудад Даян компанийн гүний уурхайн үйл ажиллагааг танилцуулж, шаардлагатай бүх бичиг баримтыг бүрэн гүйцэд, нягт нямбай хөтөлж, төслийн ЭМААБО-ы хэлтсийн захиргааны багт хүлээлгэж өгсөн эсэхийг шалгах;
  • Аюулгүй ажиллагааны самбарт дараах болон бусад зүйлсийг байрлуулж болох бөгөөд тэдгээрийг самбарт байгаа эсэхийг шалгах. Үүнд: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны бодлого, ажлын байрны үзлэг болон аудит шалгалтын үр дүн, төслийн эрсдэлийн үнэлгээ, анхны тусламжийн хайрцагны байршил гэх мэт.
  • Дараах материалыг гүний уурхайд бэлэн байгаа эсэхийг шалгах: Даян компанийн ЭМААБО-ы гарын авлага, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, үзлэгийн хуудас, ажиглалтын хуудас, НЭУ-ын самбар, бүртгэлийн дэвтэр болон ЭМААБО-той холбоотой баримт бичгүүд;
  • Шинэ ажилтнуудыг 3 сар ажилласны дараа авдаг зэрэг ахиулах ур чадварын шалгалтыг зохион байгуулах;
  • Даян компанийн ажилтнуудыг ажлын талбарт нь сургаж дадлагажуулах;
  • Аюулгүй ажиллагаан дээр хүлээгдэж буй түвшинг бүх ажилчид ойлгосон, түүнийг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгаж, тухайн ажлын талбар дээрх ажилчидтай ярилцаж, санал зөвлөмж өгч дасгалжуулах;
  • Аюулгүй ажиллагааны зохицуулагчийг эзгүйд орлох

 

Ажлын байранд тавигдах шаардлага

Мэдлэг боловсрол/Мэргэшил

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны чиглэлээр их дээд сургууль төгссөн эсвэл энэ чиглэлийн холбогдох сургалтанд хамрагдсан байх
  • Инженерийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн, уурхайд ажилласан туршлагатай бол давуу тал болно

 

Ажлын туршлага/Ур чадвар:

  • Ил болон гүний уурхайн ЭМААБО-ы ажилтнаар ажилласан 3 жилийн туршлагатай байх
  • Шаардлагатай үед зааварчилгаа өгөх, удирдан чиглүүлэх, ажил хуваарилах чадвартай байх
  • Баг хамт олныг сургаж, удирдан чиглүүлэх ур чадвартай байх
  • Асуудлыг задлан шинжилж, шийдэх арга замыг тодорхойлж, зөвлөмж боловсруулах
  • Бүх шатны ажилтнуудтай үр дүнтэй харилцах
  • Нарийн төвөгтэй асуудлууд дээр ажил хэрэгч, хянуур байж, төлөвшсөн аргаар шийдвэрлэх
  • Бичгийн болон аман харилцааны, хүмүүстэй харилцах, харилцаа тогтоох, асуудлыг шийдвэрлэх, зөрчилдөөнийг үр дүнтэй шийдвэрлэх зэрэг өндөр ур чадвартай байх
  • Зохион байгуулалт, цагийн менежментийн өндөр ур чадвартай байх
  • Microsoft Office-ийн програмуудыг ашиглах хэрэглээний түвшний ур чадвартай байх (доод шаардлага)
  • Эрч хүчтэй, аливаа ажлыг өөрөө санаачилж эхлүүлдэг, өөрийн нөөц бололцоог хайж ажлынхаа үйл явцыг зохион байгуулдаг байх

 

Бусад

БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас11310709, 75053939
Факс11310854

Зар нийтэлсэн огноо

2025-05-28 15:16

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Баримт бичиг хяналтын ажилтан -Document controllerЦэцэнс Майнинг & Энержи ХХК
2025-05-23
Төлөвлөлтийн ахлах инженерСаусгоби сэндс ХХК
2025-05-19
Үйлчилгээний автомашины жолоочБолдтөмөр Ерөө гол
2025-06-04
Кемпийн захиргааны ажилтанЦэцэнс Майнинг & Энержи ХХК
2025-05-26
ХЯТАД ХЭЛТЭЙ ТОО БҮРТГЭГЧ/НЯРАВГОВИЙН ШИЛМЭЛ ЗАМ ХХК
2025-05-15
Өрмийн мастер /УКС-22/ЮБИКСОЛЮШН ХХК
2025-05-21
Автын цахилгаанчин /Өмнөговь Гурван тэс/Платинум Ланд ХХК
2025-05-17
Зам овоолгын мастерТиТиЖиВиСиӨү ХХК
2025-05-29
САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧЭрч майнинг
2025-05-26
Уулын талбайн сургагчБороогоулд ХХК
2025-06-02
ХимичЭнержи Интернэшнл
2025-05-28
НяравЭрдэс Майнинг Оператор
2025-05-26
Маркшейдер /Далд уурхайн/Мандах шинэ хүсэл ХХК
2025-05-14
ХАБЭА-н сургагч багшNaran Mandal Enterprises LLC
2025-06-03
Тооцооны нягтлан бодогчСпейшл Майнинг Сервис ХХК
2025-05-10
Цахилгаанчин /ОТ Төсөл/Бодь Пропертийз
2025-05-23
АВТЫН МЕХАНИК /ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ/МСМ Групп ХХК
2025-05-26
Цахилгаанчин /Авто/Өгөөжбаян Хангай ХХК
2025-05-25
ЗАСВАРЧИН /УУРХАЙД/Голд Магнет ХХК
2025-05-29
УУЛЫН МАСТЕРТИ ЭЙЧ МАЙНИНГ ХХК
2025-05-16

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.