ГРАФИК ДИЗАЙНЕР /АПЕКС КАПИТАЛ ҮЦК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн маркетингийн идэвхжүүлэлт, брэндингийн хүрээнд хийгдэх, сошиал контент болон бусад дизайнтай холбоотой ажлуудыг бүтээлчээр хийж гүйцэтгэх;
- Компанийн маркетинг, брэнд хөгжүүлэлттэй холбоотой дизайны ажлуудыг хэрэглэгчид үр дүнтэй байдлаар хүргэх, сүүлийн үеийн маркетинг дизайны талаар судалж, компанид нийцүүлэн хэрэгжүүлэх, сайжруулалт хийх санал санаачилгыг гарган ажиллах;
- Компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, идэвхжүүлэх, арга хэмжээ зохион байгуулах болон бусад компанит ажилтай холбоотой сошиал дээрх контент болон хэвлэмэл материалын /брошюр, катологи, тараах материал, анонс/ эх бэлтгэл, дизайныг бүтээх, санаачлах;
Ажлын байранд тавигдах шаардлага
Мэргэжлийн ур чадвар
- График дизайны чиглэлээр төгссөн
- Ps, AI, Figma зэрэг мэргэжлийн программууд дээр мэргэжлийн түвшинд ажилладаг
- Үсгийн фонт, бичвэрийн хэрэглээний талаар мэдлэгтэй
- График дизайн чиглэлээр ажилласан туршлагатай
Зөөлөн ур чадвар
- Бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачилдаг
- Дизайн, өнгө төрх бүтээх уран сэтгэмжтэй
- Өөрийн санааг ойлгуулах харилцааны ур чадвартай
- Цэгцтэй
- Логик сэтгэлгээтэй
- Суралцах чадвар өндөр
Зан төлөв, хандлага
- Эерэг хандлагатай
- Өсөн дэвших сэтгэлгээтэй
- Ёс зүйтэй
- Өөдрөг
Нэмэлт мэдээлэл
Бид ажилтнууддаа дараах зүйлсийг санал болгодог.
- Мэргэжлийн хамт олон дунд мэргэжлийн болон хувь хүний хувьд өсч дэвших боломж
- Сурч хөгжих ажлын орчин /Танхимын болон гадны онлайн курс/
- Өрсөлдөхүйц цалин
- Сар бүрийн урамшуулал, нэмэгдэл
- Ажилтны санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих "Хуримтлалын хөтөлбөр"
- Бид Танд мэдлэг, туршлагаар харамгүй хөрөнгө оруулалт хийх мэргэжлийн хамт олон
- Хувийн санхүү, хөрөнгө оруулалт, гадаад зах зээлийн талаар өргөн мэдлэгтэй болоход бид багаараа тусална
- Хотын хөвд маш тухтай оффис, амттай кофе
- Уян хатан ажлын цаг
- Цалинтай чөлөө гэх мэт
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.