Төслийн бүх төрлийн баримт бичгийг бүртгэх, ангилах, хадгалах, хувилбарын хяналт тавих
Баримт бичгийг батлагдсан загвар, кодчлолын дагуу бүрдүүлж, системд байршуулан хянах
Баримт бичгийг холбогдох албан тушаалтнуудад хугацаанд нь хүргэх, түгээлтийн бүртгэл хөтлөх
Стандартад нийцүүлэн баталгаажуулж, хэрэглээнд оруулах
Хугацаа хэтэрсэн, зөвшөөрөгдөөгүй хувилбарыг хэрэглэхгүй байх нөхцөл бүрдүүлж, хяналт тавих
Баримтыг цаасан болон цахим хэлбэрээр архивлаж, зөвшөөрөгдсөн түвшний хандалтыг зохицуулах
Баримт бичгийн хөдөлгөөний тухай сар бүр тайлан, хураангуй мэдээлэл бэлтгэн удирдлагад танилцуулах
Хурал, уулзалтын тэмдэглэл хөтөлж, холбогдох баримтыг боловсруулах
Дээд боловсролтой (Бизнесийн удирдлага, Архив бичиг хэрэг, Барилгын менежмент, Уул уурхай, Эрчим хүч, Хууль эрх зүй гэх мэт чиглэлээр)
Бичиг хэрэг хөтлөлтийн сургалт дүүргэсэн бол давуу тал
Бичиг хэрэг, баримт бичгийн хяналт, архивын чиглэлээр хамгийн багадаа 1 жилийн туршлагатай
Барилгын төсөл, уул уурхайн төсөл, дэд бүтцийн салбарт ажиллаж байсан бол давуу тал
ISO стандарт, version control /баримт бичгийн хувилбарын хяналт/ дээр ажиллаж байсан туршлагатай
MS Office програмууд (Word, Excel, Outlook, PowerPoint) дээр чөлөөтэй ажилладаг
Албан бичиг хөтлөх, архивын журам мөрдөх чадвартай
Хариуцлагатай, нягт нямбай, цаг баримталдаг
Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал
Хувийн зохион байгуулалт сайтай, нууцыг чандлан хадгалах чадвартай
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.