Одоогоор мэдэгдэл алга байна

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Оффис менежер

1,500,000 - 1,800,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Та Оффис менежер хүн тул ажилтнуудын сэтгэл ханамж, оролцоо бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд оффисийн орчинг хэрхэн зөв зохион байгуулах оновчтой шийдлүүдийг гаргадаг, оффисийн зай талбайг хэрхэн оновчтой ашиглах, түүнд тохирсон тавилга хэрэгслийг хэрхэн захиалах, байршуулах, ажиллах орчны тав тухыг хэрхэн хангахыг хэнээс ч илүү мэддэг.
  • Ажилтнуудын бүтээмж, сэтгэл ханамж, оролцоог нэмэгдүүлэх шинэ боломжуудыг эрэлхийлдэг, төрөл бүрийн аргачлалууудыг туршдаг, хэрэгжүүлдэг.
  • Оффист шаардлагатай хангамжийн хэрэгсэл, материалын худалдан авалтыг хийдэг.
  • Албан хэрэг бүртгэл, албан бичиг боловсруулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг.
  • Алба нэгжийн удирдлага, ажилтнуудтай харилцааг үр дүнтэй хадгалж, тэдэнд шаардлагатай оффисийн зохион байгуулалтыг төлөвлөдөг, хэрэгжүүлдэг.

Оффист гаднаас ирсэн зочид, ажилтнуудыг угтан авч, найрсгаар үйлчилдэг, компанийн талаарх анхны сэтгэгдлийг эерэгээр бүрдүүлдэг.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Зохион байгуулах өндөр ур чадвартай
  • Бусдыг өөрийн оронд тавьж ойлгох, тэдэнд туслах чин эрмэлзэлтэй, харилцааны өндөр ур чадвартай
  • Албан хэрэг төлөвлөх, боловсруулах, монгол хэлний дүрэм, найруулга зүйн өндөр ур чадвартай
  • Аж ахуйч, өөриймсөг, эзний сэтгэлгээтэй
  • Эмпати өндөр, харилцааны өндөр ур чадвартай, зохион байгуулах ур чадвартай, найрсаг, малтитаскинг хийх чадвартай, хурдтай
  • Оффис менежер, ресепшнээр 1 жилээс доошгүй хугацаанд ажилласан туршлагатай

Нэмэлт мэдээлэл

Яагаад Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК вэ?

  • Манай компанид та өөрөө карьераа удирдах боломжтойг мэдэх үү? Манай компани Карьер хөгжлийн системээ ажилтан бүрдээ маш ойлгомжтой байхад анхаардаг бөгөөд энэхүү системээр тухайн ажлын байран дээрээ мэргэшсэн ажилтан, өөрийн удирдах албан тушаалтантай ижил түвшний цалин урамшуулал авах боломжтой. Ажилтны ажлын байран дээр шаардлагатай мэдлэг, ур чадварын өсөлт, хөгжил нь компанийн өсөлттэй шууд холбоотой тул та жилдээ нэг удаа карьер шатлалын үнэлгээнд оролцон өөрийн мэдлэг, ур чадвараа тодорхойлж, цаашид хүрэх цэгээ төлөвлөхөд танд компанийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажилладаг. Ингэхдээ бид бүх шатны ажилтнууддаа зориулан шаардлагатай сургалтуудыг ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын платформуудыг эх сурвалжаа болгон бэлтгэн хүргэдэг.
  • Карьераа өсгөхөд тань зориулж компанийн зүгээс мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг санал болгодог.
  • Салбартаа мэргэшсэн менежментийн багтай хамтран ажиллах боломж.
  • 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж өдрийн ажлыг эхлүүлэх боломжийг олгодог уян хатан цагийн хуваарьтай.

Яагаад манай Хүний нөөцийн баг вэ?

  • Хүний нөөцийн газар нь Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн нийт 3000 гаруй ажилтнуудын бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа, сургалт болон карьер хөгжлийг хариуцан ажилладаг бөгөөд хүний нөөцийн мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг.
  • Бид Монгол улсынхаа, тэр дундаа жижиглэн худалдааны салбарт Хүний нөөцийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хүргэхийн тулд тасралтгүй сурч хөгждөг, байнга шинийг эрэлхийлдэг, нэг нэгнээ тогтмол сорилттой тулгарахад нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллагчдаа өөрийн шилдэг хувилбараа нээхэд нь тусалдаг.
  • Хүний нөөцийн баг нь 3000 гаруй ажилтнуудад үйлчилгээ үзүүлдэг тул дотроо Сургалт хөгжлийн баг, Хөдөлмөрийн харилцааны баг, Сонгон шалгаруулалтын баг, Талант менежментийн баг зэрэг олон багтай бөгөөд Хүний нөөцүүдээ ажлын байран дээрээ мэргэжлийн чиглэлээр гүнзгийрэн хөгжих боломжийг олгодог.

Олон улсын бэнчмаркинг, тэргүүн туршлагуудыг тасралтгүй нэвтрүүлж, ажилтнуудынхаа бүтээмж болон гүйцэтгэлийг нэмэгдүүлэх олон сонирхолтой арга хэрэгслийг нэвтрүүлдэг бүтээлч баг таныг хүлээж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас80109020

Зар нийтэлсэн огноо

2023-09-19 14:10

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

АЖ АХУЙН ДАРГА /ХӨДӨӨ КЕМПИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА/Гацуурт ХХК
2023-09-11
Ресепшн -УБНатурал текстайл групп ХХК
2023-09-20
Хүний нөөцийн менежерБи Си Эйч Ресурс ХХК
2023-09-18
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБАНЫ ДАРГАНомун Кондитер ХХК
2023-09-19
Дотоод Хяналт Шалгалт Хариуцсан МэргэжилтэнМонгол -германы хамтарсан ашигт малтмал, технологийн сургууль
2023-09-08
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРИ-Эн-Си Групп
2023-09-16
ЗАХИРЛЫН ТУСЛАХ /нарийн бичиг/Грандмед эмнэлэг
2023-09-09
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН / СШ хариуцсан /Ёшинояа Монгол
2023-09-18
РесепшнДИ ТИ ЭС ХОЛДИНГ
2023-09-01
Хүний нөөцийн туслахПрофессионал нанни сервис ХХК
2023-09-05
ХАБЭА-н менежерУлаанбаатар гурил
2023-08-30
Хүний нөөцийн менежер"Рэнтпэй Сольюшн" ХХК
2023-09-21
Сургуулийн захирлын туслахНэст Эдүкэйшн ХХК
2023-09-18
Хятад хэлтэй захирлын туслах/эрэгтэйЗи Эм Жи Ти ХХК
2023-09-18
Орон нутагт Захирлын туслахИх Монгол Барилга ХХК
2023-08-28
Бүртгэл мэдээллийн ажилтанБаялаг ложистик транс ХХК
2023-08-22
ГАДААД ХУДАЛДААНЫ МЭРГЭЖИЛТЭН /Англи хэлтэй/Гурван Шүтээн ХХК
2023-08-29
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРЭнто ХХК
2023-09-11
Захирлын туслах авна /эмэгтэй/Олд Констракшн ХХК
2023-08-27
Захирлын туслах, оффис менежерЭс Ти Креатив
2023-09-13

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.