Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Үйлдвэрлэлийн технологийн горимын мөрдөлтөд хяналт тавих
HACCP болон ISO 22000 стандартын баримт бичиг боловсруулах, шинэчлэх, хэрэгжилтийг хангах
Түүхий эд, бүтээгдэхүүний дээж авах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах
Орчны эрүүл ахуй, ариун цэврийн хяналт тавих
Чанарын доголдол илэрсэн тохиолдолд шалтгаан тогтоох, арилгах арга хэмжээ авах
Хяналт, шалгалтад оролцох, мэргэжлийн байгууллагуудтай харилцаа
Тавигдах шаардлага:
Хүнсний технологич, хүнсний инженер чиглэлээр бакалаврын зэрэгтэй
Мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал
ISO 22000, HACCP стандартын талаар мэдлэгтэй, практикт хэрэглэж байсан бол давуу тал
Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах чадвартай
Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
Бид танд санал болгож байна:
Ажлын тогтвортой орчин
Туршлага хуримтлуулах боломж
Чадвартай нь уялдуулан цалин хөлс, урамшуулал нэмэгдүүлэх бодлого
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.