Хуульч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бизнесийн үйл ажиллагаанд үүсэх хууль, эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа хийх, хууль зүйн дүгнэлт гаргах
- Удирдлагууд, ажилчдыг тогтмол хууль зүйн мэдээ, мэдээллээр хангах, энэ үйл ажиллагааг зохион байгуулах
- Компанийн хэмжээнд хэрэглэгдэх гэрээ байгуулахтай холбогдон гарах журмын төслийг боловсруулах, батлуулах, шинэчлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, хэрэгжилтийг шалгах, тайлан гаргах, танилцуулах
- Гэрээ, хэлцлийн загварыг боловсруулах, төслийг хянах, гэрээ байгуулах, батлуулахад туслалцаа үзүүлэх
- Гэрээ дүгнэх ажлыг зохион байгуулах алба, нэгж бүрээс тайлан авах, бүртгэлийг баталгаажуулах
- Байгуулагдсан гэрээ, хэлцлийн бүртгэл хөтөлж, алба бүрээс гэрээг эх хувиар хүлээн авах ажлыг зохион байгуулах, архивт шилжүүлж өгөх
- Гэрээний хэрэгжилтийг хангуулах, шаардлагатай тохиолдолд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээлгэн өгсөн эд зүйлсийн бүрэн байдлыг хангах, хадгалах
- Монгол улсын хууль тогтоомж, компанийн Дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хууль зүйн дүгнэлт гаргах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эрх зүйч, хуульч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2-с доошгүй жил ажилласан байх
- Бизнесийн эрх зүйгээр мэргэшсэн бол давуу тал
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй
- МУ-н хууль, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдлэгтэй
- Харилцааны ур чадвартай байх
- Бусдын нөлөөлөлд автахгүй байх
- Мэргэжлийн ур чадвар
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
- Үр дүнтэй харилцаа тогтоох чадвартай байх
- Асуудлыг шийдвэрлэх болон дүн шинжилгээ хийх чадвартай байх
- Баримт бичиг боловсруулах, хөтлөх чадвартай байх
- Төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах чадвартай байх
- Бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрх зүйн тогтолцооны тухай ойлголттой байх
Нэмэлт мэдээлэл
Яагаад Премиум Нэксус ХК-ийг сонгох ёстой вэ?
- Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба та жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараасаа хамаарсан карьераа ахиулах болон цалингийн нэмэгдүүлэх боломжтой системийг бид бий болгосон.
- Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурж хөгжих боломжийг бий болгодог.
- Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон.
- Ур чадвартай хамт олон – Амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой.
- Ажил амьдарлын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлаа эхлүүлэх боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХууль, эрх зүй
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.