Борлуулалтын менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зорилтот хэрэглэгчдэд бүтээгдэхүүнүүдийг танилцуулан санал болгох, шинэ харилцагчийн тоог нэмэгдүүлэх, гэрээ байгуулах, үр ашигтай хамтран ажиллах замаар борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах
- Борлуулалтын төлөвлөгөө боловсруулах
- Харилцагч байгууллагын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, харилцагчтайгаа эргэх холбоотой ажиллах
- Борлуулалтын орлого, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх
- Борлуулалтын тайлан гаргаж, үр дүнд шинжилгээ хийн удирдлагад танилцуулах
- Зах зээлийн болон өрсөлдөгчийн судалгаа хийх
- Борлуулалтын багийн гишүүдтэй хамтран ажиллах
- Утасны дуудлага хийх, харилцагч нартай холбогдон уулзалт товлох
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, маркетинг, худалдаа, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Борлуулалтын менежерээр 1-с дээш жил ажиллах байсан туршлагатай
- Хувьдаа машинтай байвал давуу тал болно
- Борлуулалтыг дэмжихэд санаа санаачлагатай байх
- Оффис хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Бичгийн болон харилцааны ур чадвар сайтай
- Бие даан хариуцлагатай ажиллах чадвартай
- Бусдыг сонсох, өөрийгөө ойлгуулах чадвартай байх
- Эерэг хандлагатай, эрч хүчтэй
- Санаачлагатай бөгөөд ажилдаа бүтээлчээр ханддаг байх
- Хувь хүний болон цаг төлөвлөлтийн өндөр зохион байгуулалттай
- Өөрийгөө илэрхийлэх, харилцааны болон багаар ажиллах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах
Нэмэлт мэдээлэл
Та бидэнтэй нэгдсэнээр
- Карьерийн өсөлт – Шинэ эрч хүчтэй компанид нэгдэж урт хугацаанд идэвхи санаачлагаараа манлайлан өсөн дэвшиж, алба хэлтэсээ байгуулан амжилтанд хүрэх боломжтой.
- Удаан жилийн нэмэгдэл – Тууштай хөдөлмөрийн үр дүнд таны ажлыг шудрагаар үнэлэх болно.
- Фитнесс эрх – Эрүүл амьдралын хэв маягт ажилчдаа идэвхижүүлэх болно.
- Найдвартай цалин, урамшуулал – Чин сэтгэлээсээ ажиллаад, сэтгэл хангалуун цалингаа авна.
- Уян хатан цагийн систем – 08:00-17:00, 09:00-18:00
- Найрсаг хамт олон –Цаашид өсөн дэвших хүсэлтэй, ур чадвараа гарган өөрийгөө дайчлан ажиллах хэн бүхний өмнө манай компанийн үүд хаалга нээлттэй байх болно.
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
- Excel программын дунд шат
- Борлуулагчийн арга билгийн 10 ухаан
- Борлуулалт ба Үйлчилгээ
- Борлуулалтын ур чадвар
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.