Эмийн сангийн нөөц болон төсөл хариуцсан менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Худалдан авах үйл ажиллагааны нэгдсэн бодлого төлөвлөлтийн дагуу худалдан авалтыг гүйцэтгэх;
- Бараа материалын зардлыг хэмнэж, найдвартай тогтвортой нийлүүлэгчтэй гэрээлэх;
- Эмийн сангийн эм барааны нэр төрлийн дагуу захиалга авах;
- Эмийн болон өргөн хэрэглээний зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, борлуулалт, худалдан авалтын тоон мэдээллийг шинжлэх, дүгнэлт гаргах, тайлагнах;
- Шинэ салбарын судалгаа, хөгжүүлэлтийн ажлуудыг хийх;
- Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад чиг үүргийг гүйцэтгэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эм зүйч мэргэжилтэй байх;
- Худалдан авалт, нөөц хангамжийн чиглэлээр 2-с дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;
- Судалгаа, анализ хийх, тооцоолох, илтгэн тайлагнах чадвартай;
- Оффисын хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;
- Хариуцлагатай, итгэл даах чадвартай;
- Харилцаа, хандлага эерэг, зөв төлөвшилтэй;
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарЭрүүл мэнд
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.