Одоогоор мэдэгдэл алга байна

Бороогоулд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Системийн инженер

3,000,000-3,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Уурхайн талбайн мэдээллийн технологийн үйл ажиллагааны удирдлага

  • Тухайн ээлжиндээ уурхайн талбайн МТ үйл ажиллагааг бүхэлд нь удирдан чиглүүлж, үйл ажиллагааны үр дүнг хангах.
  • Уурхайн талбайн МТ-тэй холбоотой асуудлуудыг хариуцан, бусад хэлтэс, нэгжүүдтэй үр дүнтэй харилцаж, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгож, шийдвэрлэхэд хамтран ажиллах.
  • Ээлжийн үеийн ажил үүргийн шилжилт, мэдээлэл солилцоо болон ажлын явцыг хянаж, ІТ дэмжлэг үйлчилгээг тасралтгүй хангах.

Сүлжээ ба серверийн дэд бүтэц

  • Сервер өрөөг байнгын хяналтад байлгаж, орчны нөхцөл (агааржуулалт, температур гэх мэт)-ийн аюулгүй байдлыг хангах. Сэрэмжлүүлэг болон эвдрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах.
  • Уурхайн талбайн үндсэн сүлжээний дэд бүтцийг найдвартай ажиллагаатай байлгаж, сүлжээний саатал, эвдрэлээс урьдчилан сэргийлэх, дотоод болон гадаад харилцааг тогтвортой байлгах арга хэмжээг хэрэгжүүлэх.
  • Физик болон виртуал серверүүдийн сар тутмын гүйцэтгэл, өгөгдлийн нөөцлөлт, сэргээх ажиллагааг хянаж, сааталгүй ажиллуулах.
  • Радио дахин дамжуулах станцууд, ІР утас, видео хурал, бусад харилцаа холбооны дэд бүтцийг байнгын хяналтанд байлгаж, хэвийн ажиллагааг хангах.

Сүлжээ, системийн аюулгүй байдал ба нийцэл

  • Компанийн газар хэлтсүүдийн үйл ажиллагааны онцлогт зориулсан мэргэжлийн системүүдийн тасралтгүй ажиллагаанд хяналт тавих. (Playmine, Gemcom, Geotechnic, Genesis, GeoMos, Veritech ERP, Ellipse EAM with Document and Analytic server зэрэг).
  • Компанийн мэдээллийн технологи, системийн дэд бүтцийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн тусгай зориулалтын системүүдийн тасралтгүй ажиллагаанд хяналт тавих (Domain server, File server, Print server, Servicedesk, SMTP Server, Exchange Server, CUCM server, Fortigate, Vmware, Bitdefender End Point security зэрэг).
  • Сүлжээний firewall болон бусад хамгаалалтын тохиргоог хариуцан ажиллаж, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үүднээс эрсдэл болон эмзэг байдлыг хянаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах.
  • Серверүүдийн лог файлуудыг тогтмол шалгаж, аюулгүй байдлын алдаа, эрсдэл илрүүлэн, нэн даруй засварлах арга хэмжээ авах. Өгөгдөл хамгаалалтыг баталгаажуулах.
  • Мэдээллийн систем, програм хангамжуудын төлөвлөгөөт засвар үйлчилгээг тогтсон хугацаанд хийх, хяналт тавих.
  • Сар тутмын өгөгдөл нөөцлөлтийг хянаж, гамшгийн үед өгөгдөл сэргээх чадварыг шалгах, төлөвлөгөөг хэрэгжүүлэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи, Компьютерын шинжлэх ухаан эсхүл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
  • Тус чиглэлээр 3-аас доошгүй жилийн туршлагатай байх.
  • LAN, WAN, VPN, VLAN, TCP/IP, DNS, DHCP, WIPI зэрэг сүлжээний технологиудын гүнзгий мэдлэгтэй.
  • VoIP (Voice over IP) сүлжээний тохиргоо, IP утасны системийн найдвартай ажиллагааг хангах, удирдлага хийх.
  • Серверүүдийн аюулгүй байдлын тохиргоо, засвар үйлчилгээг гүйцэтгэх чадвартай байх.
  • Радио холбооны найдвартай ажиллагааг хангах чадвартай байх.
  • Router, Switch, Firewall, Load balancer, Wireless Access Points зэрэг сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоо, удирдлага, засвар үйлчилгээний ур чадвартай байх.
  • Сүлжээний мониторинг хийх системүүдийг (Nagios, OpManager гэх мэт) ашиглах чадвартай. 
  • VMware, Hyper-V зэрэг виртуалчлалын платформууд дээр ажиллах чадвартай.
  • Windows, Linux, Unix системүүд болон үүлэн системүүдийг удирдах туршлагатай.
  • Домайн орчин, систем сүлжээний уялдаа холбоог сайн мэддэг.
  • SQL, Oracle, MySQL зэрэг өгөгдлийн сангийн системүүд дээр ажиллах чадвартай.
  • Нөөцлөлтийн системүүдийн удирдлага, сэргээх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх туршлагатай байх.
  • ERP системийн өгөгдлийн сангийн бүтэц болон өгөгдлийн нэгдсэн менежмент хийх чадвартай байх.
  • Баг удирдах, тэдэнд зааварчилгаа өгөх, мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх чадвартай байх.
  • Бусад хэлтсүүдтэй хамтран ажиллах, системийн асуудлуудыг хурдан шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чадвартай байх.
  • COBIT, ITIL стандартыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх ур чадвартай.
  • Системийн гүйцэтгэл, доголдлыг шинжлэх, засварлах.
  • Сүлжээ болон системийн асуудлуудыг түргэн илрүүлэх, шийдвэрлэх чадвартай.
  • Мэдээллийн технологийн шинэ чиг хандлага, програм хангамж болон сүлжээний дэвшилтэт технологиудыг судалж, нэвтрүүлэх.

Нэмэлт мэдээлэл

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарийн дагуу ажилласан.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

 

Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл болон Ажил горилогчийн анкетийг манай байгууллагын веб сайтаас авах боломжтой.

Бусад

БайршилСэлэнгэ аймаг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн

Холбоо барих

Утас11317798 | 3400

Зар нийтэлсэн огноо

2025-05-08 07:59

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Бизнес шинжээчНомин Холдинг
2025-04-21
Засварын инженерТүвшин электроникс
2025-04-22
ERP систем нэвтрүүлэх мэргэжилтэнОРЧАРД КОНСАЛТИНГ ХХК
2025-05-11
MLOps инженерГоломт Банк
2025-04-24
R&D ENGINEER (Site system)Мобиком корпораци ХХК
2025-05-09
ERP ХӨГЖҮҮЛЭГЧ /Төв оффис/МАК Цемент ХХК
2025-04-29
Дуудлагын төвийн оператор (Борлуулагч)ЛиквиМоли Монгол
2025-05-02
Үйл ажиллагаа төлөвлөлтийн мэргэжилтэнЮнител Групп
2025-04-17
Систем хөгжүүлэгчСкайтел ХХК
2025-05-10
Автоматжуулалтын техникч- УБ-СХДМонцемент Билдинг Материалс ХХК
2025-04-17
ХАБЭАБО инженерДобу технологи ХХК
2025-05-06
СУУРЬ СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕРСкайтел ХХК
2025-05-12
Систем администраторПремиум Корпорэйшн
2025-04-23
Хүний нөөцийн дата аналистЮнител Групп
2025-05-08
Ахлах программ хөгжүүлэгчНомин Холдинг
2025-04-21
ДАМЖУУЛАХ СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕРМобиком корпораци ХХК
2025-05-08
Системийн инженерТопика ХХК
2025-04-16
Бизнес хөгжлийн мэргэжилтэнБүрэн скор ХХК
2025-04-23
солонгос хэлтэй office менежерхангай эм эс кореа смарт центр
2025-04-15
Засварын инженер /Электрон бараа/НОМИН Трейдинг
2025-05-08

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.