Ложистик координатар ажилд авна (Эрэгтэй)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ложистикийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх үр дүнг боловсруулж дүгнэлт гаргах
- Ложистик болон хангамжийн үйл ажиллагааг төлөвлөх зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих
- Тээвэрлэлтийн төлөвлөгөө боловсруулах
- Ачаа тээврийг хянах, дотоод системд мэдээлэл шинэчлэх
- Ачаа тээвэрлэлтийн хуваарь гаргах, хүргэлтийг зохион байгуулах
- Бараа бүтээгдэхүүний хүлээлгэн өгөх, авах үйл явцыг зохион байгуулах
- Тээвэр, ложистикийн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дээд боловсролтой
- Математик сэтгэлгээтэй
- Багаар ажиллах чадвартай
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх
- Шинэ бизнест өөрийгөө сорих сонирхолтой
- 30 хүртэлх насны залуусыг ажилд урьж бна Жич: Улс бүсийн олимпиадуудад амжилт гаргаж байсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Хэрэглэгчдийн найдвартай түнш олон улсын жишигт нийцсэн, салбартаа анхны гэж хэлэгдэж болох олон санал санаачлага, стандарт хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ таашаалд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж чадсан “ТАЙГЫН БУЛАГ” ХХК нь үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатайгаар шинэ залуу боловсон хүчин таныг урьж байна.
Та бидний нэг болсноор дараах боломжуудыг атгах болно.
-Шинэ бизнесийн гараа
-Шинэ залуу найрсаг хамт олон
-Өсөн дэвших боломж
-Цалингийн таатай нөхцөл
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас99093086, 99095511, 99666666
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.