Чанар хяналтын хэлтсийн дарга/Prime Service/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлчилгээ, үйл ажиллагааны чанар, стандартын хэрэгжилт, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтыг зохион байгуулж, сайжруулалт хийх, зөрчил, эрсдлийг бууруулах
- Бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүдийг тогтоох, шинжилгээ хийх
- Чанар хяналтын багийн үйл ажиллагааг удирдах
- Чанарын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
- Чанар сайжруулалтын сургалт зохион байгуулах
- Ажлын стандарт, журам, зааврыг боловсруулж хэрэгжүүлэх
- Чанарын тайлан, дүгнэлт гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Чанарын менежмент, эрүүл ахуй, нийгмийн эрүүл мэнд, үйлдвэрлэлийн технологи бакалаврын зэрэгтэй байх
- Чанар хяналтын салбарт 5-с дээш жилийн туршлагатай
- Чанар стандарт болон ISO стандартын мэдлэгтэй
- Удирдах болон багийн менежментийн ур чадвартай
- Бүтээгдэхүүний чанарыг үнэлэх, анализ хийх чадвартай
- Мэргэжлийн бичиг баримт боловсруулах чадвартай
- Англи хэлний мэдлэгтэй байх
- Компьютерийн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн
Нэмэлт мэдээлэл
- Ажилтан бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг
- Жилд 6 өдрийн цалинтай чөлөө олгодог
- KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
- Удаан жилийн нэмэгдэл /5-30%/
- Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
- Тэтгэврийн хуримтлал /2%/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.