Өндөр мэдрэмжит GC болон HPLC багажаар хүнсэнд агуулагдах пестифидийн үлдэгдэл тодорхойлох болон хүнсэн дэх амин дэмийн агууламж тодорхойлох шинжилгээ хийх
1 Химич (аналитик, органик), хүнсний химич, химийн инженер чиглэлийн аль нэгээр мэргэжил эзэмшсэн;
2. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
3. Нямбай, хурдан шаламгай;
4. Багаар болон бие даан ажиллах чадвартай;
5. Ачаалал даах чадвартай;
6. Хурдан суралцдаг, санаачлагатай;
7. Лабораторит ажиллаж байсан бол давуу тал болно;
8. 5+ ажиллах боломжтой байх
Энэхүү ажлын байр нь Медимпекс компанийн охин компани болох Инно Хими Лаб ХХК-нд зарлагдаж буй ажлын байр ба тус компани нь лабораторийн судалгаа, шинжилгээ хийх, лабораторийн урвалж, бодисууд, хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, худалдаалах, засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2024 онд байгуулагдсан компани юм. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягуудаас авна уу.
Манай лаборатори нь шинээр бүрэн тоноглогдсон, орчин үеийн техник, технологи, арга аргачлал ашиглан судалгаа, шинжилгээ хийдэг бөгөөд өндөр мэдрэмжит багаж дээр мэргэшсэн химичээр удирдуулан мэргэшин ажиллах сонирхолтой химич таныг урьж байна.
Өндөр мэдрэмжит багаж дээр мэргэшихэд цаг хугацаа шаардлагатай тул 5-аас доошгүй жил ажиллах боломжтой байвал тохиромжтой юм.
одоогоор лаборатори маань ХУД, 3-р хороо, Бармаш төвийн 3 давхарт байрлаж байгаа.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.