Барилга, засварын хэлтсийн дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Дэлгүүрийн засал, тоног төхөөрөмж, цахилгаан, сан, гадна болон дотор үзэмж, дотор талбайн зохион байгуулалттай холбоотой бүхий л ажлуудыг хариуцан, үүсэх аливаа эрсдэл, асуудлыг урьдчилан тооцоолж, Монгол улсад мөрдөгдөж буй холбогдох бүхий л хууль, норм дүрмийн хүрээнд чанарын шаардлага, аюулгүй байдлыг хангаж ажиллах, үүссэн асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэх
- Шинэ болон хуучин дэлгүүрүүдийн барилгын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг төлөвлөх, цаг хугацаанд нь гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулах
- Дэлгүүрийн дотор болон гадна дизайн, өнгө аясыг брэндийн өнгө төрхтэй нийцүүлэн хийх, өнгө төрхийг шинэчлэх, сайжруулах
- Дэлгүүрийн дотор талбайн зохион байгуулалтыг төлөвлөх, байнгын сайжруулалт хийх
- Засварын ажлын төсвийг гарган, хяналт хийх, удирдах
- Барилгын материал, тоног төхөөрөмжийн нөөцийг удирдах
- Дэлгүүрийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг хэвийн хангуулах ажлыг удирдан зохион байгуулах
- Дуудлага засварын ажлыг хугацаанд нь хурдтай гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулах, байнгын сайжруулалт хийх замаар дуудлагын тоог багасгах
Шинэ болон хуучин дэлгүүрийн барилга, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний ажил хийж буй гүйцэтгэгч компаниудад ажлыг оновчтой хуваарилж, хурдтай чанартай гүйцэтгэлийг хангуулахаар хамтран ажиллах, байнгын сайжруулалт хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Томоохон хэмжээний барилгын төсөл эсвэл үйлдвэр үйлчилгээний чиглэлийн том компанид засвар, ашиглалт, тоног төхөөрөмжийг хариуцаж, баг болон туслан гүйцэтгэгч компаниудыг удирдан, төслийг амжилттай хэрэгжүүлсэн 5-аас дээш жилийн туршлагатай
- Барилгын инженер, цахилгааныинженер чиглэлээр суралцсан бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй. Төслийн менежментийн чиглэлээр суралцсан
- Төлөвлөх, цаг хугацаанд нь ажлыг гүйцэтгэх, асуудлуудыг оновчтой шийдвэрлэх чадвартай
- Хийсэн ажлыг цэгцтэй тайлагнах, байнгын сайжруулалт хийх, дата анализ хийн дүгнэлт гаргах чадвартай
- Дэлгүүрийг хэрэглэгч, ажилтан, эзний нүдээр харан бүхий л талуудын ашиг сонирхол, амар хялбар байдлыг бодолцож сайжруулалт хийх чадвартай
Нэмэлт мэдээлэл
Яагаад Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК вэ?
- Манай компанид та өөрөө карьераа удирдах боломжтойг мэдэх үү? Манай компани Карьер хөгжлийн системээ ажилтан бүрдээ маш ойлгомжтой байхад анхаардаг бөгөөд энэхүү системээр тухайн ажлын байран дээрээ мэргэшсэн ажилтан, өөрийн удирдах албан тушаалтантай ижил түвшний цалин урамшуулал авах боломжтой. Ажилтны ажлын байран дээр шаардлагатай мэдлэг, ур чадварын өсөлт, хөгжил нь компанийн өсөлттэй шууд холбоотой тул та жилдээ нэг удаа карьер шатлалын үнэлгээнд оролцон өөрийн мэдлэг, ур чадвараа тодорхойлж, цаашид хүрэх цэгээ төлөвлөхөд танд компанийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажилладаг. Ингэхдээ бид бүх шатны ажилтнууддаа зориулан шаардлагатай сургалтуудыг ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын платформуудыг эх сурвалжаа болгон бэлтгэн хүргэдэг.
- Карьераа өсгөхөд тань зориулж компанийн зүгээс мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг санал болгодог.
- Салбартаа мэргэшсэн менежментийн багтай хамтран ажиллах боломж.
- 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж өдрийн ажлыг эхлүүлэх боломжийг олгодог уян хатан цагийн хуваарьтай.
Яагаад манай Барилга, засварын баг вэ?
- Цаашид нээгдэх бүх шинэ дэлгүүрийн засвар болон одоо ажиллаж буй нийт 340 дэлгүүрийн засвар, тавилга, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хариуцаж, CU дэлгүүрийн өнгө төрхийг тодорхойлж, хэрэглэгчид таатай орчныг бий болгох нөхцөлийг бүрдүүлдэг, бидний нүүр царайг тодорхойлж буй компанийн хамгийн чухал багуудын нэгт нэгдэх боломжтой.
- Барилга, засварын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэснээр та барилгын болон ашиглалтын гэсэн хоёр албыг олон тооны гүйцэтгэгч компаниудын хамтаар удирдан ажиллах ба нарийн цагийн менежмент, цэгцтэй төлөвлөлтийг байнгын чанд сахин ажиллах чадвар, өндөр хариуцлагатай байдлыг өөртөө суулгах боломжтой.
Өөрийгөө хөгжүүлэх эрмэлзлээр шинийг байнгын суралцах, ажлын процессыг байнгын сайжруулах, дэлгүүрийн хэрэглэгчид болон ажилчдад таатай орчныг бий болгох санаачилгуудыг гаргаж ажиллахын хажуугаар өөрийн удирдлага доорх ажилчдыг байнгын хөгжүүлж, тэдэнд тохиромжтой сорилтуудыг даалган, байгууллагын соёл, карьер хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан ажилчдыг чадваржуулах замаар байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгын дор өөртөө, ажилтандаа, компанидаа ашигтай байдлыг тэнцвэржүүлж, хариуцан авсан ажлынхаа эцсийн үр дүнд төвлөрч ажиллах чадварыг танаас шаардаж, танд уг хандлага ур чадварыг суулгана.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.