Маркетингийн албаны дарга /БСБ Электроникс ХХК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн маркетингийн төлөвлөгөө боловсруулах, тэдгээртэй холбоотой үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,
- Компанийн имиж, дэлгүүр брэндийн реклам зар сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулж, олон нийтэд таниулах ажлуудыг гүйцэтгэж хянах,
- Маркетингийн үйл ажиллагааг сайжруулан өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
- Маркетингийн улирал, сарын төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх, үр дүн тайлагнах
- Маркетингийн орчин үеийн шийдлүүдийг судлах, хэрэгжүүлэх,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй холбогдох чиглэлээр гадаадад их сургууль төгссөн
- Маркетингийн чиглэлээр удирдах албан тушаалд 5 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
- Харилцааны ур чадвартай
- Бүтээлч сэтгэлгээтэй
- Англи хэлний гүнзгий түвшний мэдлэгтэй
- Шинийг санаачлагч, хариуцлагатай, хурдтай, хувийн зохион байгуулалт сайтай
- Багаа зөв удирдан чиглүүлж, багийн өдөр тутмын ажлыг өндөр бүтээмжтэй ажиллуулах ур чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Цалин 5.3 сая төгрөгөөс дээш (ажлын туршлагаас хамааран цалинг тогтооно)
- Гадаадад төгсөгчийн болон Англи хэлний нэмэгдэл цалин /20%-70%/
- Борлуулалт, ашгийн гүйцэтгэлээс хамаарсан шагнал /үндсэн цалингийн 30%-75% нэмэгдэнэ/
- Ажлын гүйцэтгэлээс хамаарсан олон төрлийн нэмэгдэл, урамшуулал /үндсэн цалингийн 10%-50% нэмэгдэнэ /
- Бартерын урамшуулал /үнийн дүнгийн 3%/
- Уян хатан ажлын цагийн сонголт ( 8.00-16.30, 8.30-17.00, 9.00-17.30)
- Өдрийн хоол үнэгүй
- Албаны машинаар ажил хөөцөлдөнө
- Ажилтны хөнгөлөлттэй үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авна
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
- Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна
- НДШ, Татвар хуулийн дагуу төлнө
Манай байгууллагыг сонгож CV-гээ илгээсэнд баярлалаа.
Зөвхөн анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой ажлын 3 хоногийн дотор эргэж холбоо барина.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.