АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилга байгууламжийн автоматжуулалтын системийн зураг төсөл боловсруулах
/Галын автоматжуулалт, Инженерийн системийн автоматжуулалт /
- Зургийн даалгаврыг үндэслэн холбогдох норм стандарт, техникийн шаардлагын дагуу ажлын зураг төсөл боловсруулах, батлуулах
- Барилга угсралтын ажлын үед төслийн талбайд зураг төсөл зохиогчийн хяналтыг гүйцэтгэх, илэрсэн алдаа зөрчлийг арилгуулах ба тухайн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн шийдэл гаргах, зөвлөмж, чиглүүлэг өгөх
- Бусад инженер, архитекторуудтай хамтарч багаар ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Автоматжуулалтын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. /Шинэ төгсөгч байж болно. /
- Барилгын зураг төсөл, барилга угсралтын ажлыг уялдуулж зохион байгуулах чадвартай
- Шаардагдах норм дүрэм, стандартыг бүрэн мэдэж ашигладаг, зураг төслийн программуудыг ахисан түвшинд эзэмшсэн байх
- Бусдаас ирсэн саналыг хүлээн авч хамтран шийдвэрлэх чадвартай байх
- Эерэг хандлагатай, шинэ санал санаачилгыг дэмжиж хамтарч ажиллах ур чадвартай байх
- Барилга бүтээн байгуулалтын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх
- Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай байх
Нэмэлт мэдээлэл
- Ажлын цаг 08.00 - 17.00 эсвэл 09.00 - 18.00 сонголтуудаас сонгон ажиллах боломжтой.
- Цалин дээр нэмээд өдрийн хоолны мөнгө олгодог.
- Найрсаг, эрч хүчтэй баг хамт олонтой.
- Зураг төслийн BIM-REVIT программыг 100% нэвтрүүлсэн.
- Нэг дор бүх инженер, архитекторууд сууж ажилладаг учир хорших инженерүүдтэйгээ уялдаа холбоо сайтай ажилладаг.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас+976 9699-9996, +976 9699-9995
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.