Одоогоор мэдэгдэл алга байна

Гого шоп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Сошиал маркетингийн менежер

1,800,000-2,100,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Сошиал медиа сувгууд болох Facebook, Instagram зэрэгт бараа бүтээгдэхүүний контентуудыг нийтлэх, зар сурталчилгаа (Meta ads / Boost)-г хариуцан ажиллах үндсэн үүрэгтэй ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Сошиал медиа (Facebook, Instagram)-г идэвхтэй ашигладаг бол,

  • Зар сурталчилгааны контент төлөвлөж, бүтээх сонирхолтой бол,

  • Meta Ads (Boost)-г хийж байсан туршлагатай бол,

  • Бүтээлч сэтгэлгээтэй, шинэ санаа дэвшүүлж ажиллах дуртай бол,

  • Багаар ажиллах чадвартай бол,

  • Цаг баримталдаг, хариуцлагатай, төлөвлөлт сайтай бол,

  • Монгол хэл бичгийн зөв найруулгатай, алдаагүй нийтлэл бичих чадвартай бол

Бидэнтэй нэгдэхийг урьж байна.

Мөн нэмэлтээр та:

  • Canva, CapCut, Photoshop зэрэг программ дээр ажилладаг,

  • Өмнө нь сошиал медиа хариуцсан ажил хийж байсан туршлагатай,
  • Маркетингийн чиглэлээр сурч төгссөн эсвэл сурч байгаа зэрэг давуу талуудтай бол ЯГ ОДОО бидэнд CV-гээ илгээгээрэй.

 

Нэмэлт мэдээлэл

 

Сошиал маркетер-н ажлын байранд ажилласнаар танд дараах давуу талууд бий болно

  1. Сошиал медиа дээрх ур чадвараа бодитоор хөгжүүлж, маркетингийн бодит туршлага хуримтлуулна.
  2. Контент бүтээх сэтгэлгээ, бүтээлч байдал-аа илэрхийлэх орчинд ажиллана.
  3. Ердөө хандалтын төлөө биш байгууллагын өсөлт, борлуулалт-д нөлөөлөх үнэ цэнтэй ажлууд дээр оролцоно.
  4. Meta Ads, дата анализ, кампанит ажил төлөвлөх, хэрэгжүүлэх чадварыг бодитоор суралцах боломжтой.
  5. Сошиал стратеги, CRM, брэндинг зэрэг олон чиглэлд мэдлэг, туршлага олж авна.
  6. Өөрийн санаа, шийдлээ чөлөөтэй илэрхийлж, хэрэгжүүлэх боломжтой бүтээлч маркетингийн багт ажиллана.
  7. Нийтэлсэн контент болгон тань олон мянган хүнд хүрч, трендүүдийг өөрөө бүтээх боломж нээгдэнэ.

 

GOGOSHOP бол:

Gogoshop нь онлайн худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 3 дахь жилдээ тасралтгүй өсөлттэй ажиллаж байна. Нийт 5 ангиалал бүхий 40-50 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр идэвхтэй борлуулж буй амжилттай яваа томоохон онлайн шопын нэг юм. 4 алба хэлтэс бүхий 20 хүний бүрэлдэхүүнтэй юм. 

 

АЖЛЫН БАЙРНЫ ТУХАЙ:

  • Ажлын 6 өдөр, 8 цагтай. (08.40-17.40)
  • Цалин: 1.800.000₮
  • Хагас жил тутамдаа удаан хугацаанд ажилласны 10% цалингийн нэмэгдэлтэй.
  • Сар бүр борлуулалтын зорилгодоо хүрвэл сарын эцэст мөнгөн урамшуулалтай.
  • Эрч хүчтэй, эерэг уур амьсгалтай, залуу хамт олонтой ажиллаж өсөн дэвших алтан боломж танд байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас72884049, 72884050

Зар нийтэлсэн огноо

2025-06-26 16:46

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Маркетингийн менежер /Наран фүүдс ХХК/Наран Фүүдс ХХК
2025-06-09
Маркетингийн ахлах менежер /Нью Прогресс Групп/Ньюпрогресс Групп ХХК
2025-06-09
Маркетинг менежерСолар Кеймп
2025-06-26
Чанар хяналтын мэргэжилтэнМайнд Плас ХХК
2025-06-13
Сэрүүлэг констракшн ХХКСэрүүлэг Констракшн ХХК
2025-06-20
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР /ЭМЭГТЭЙ/Sealy Mongolia
2025-06-17
МЕРЧИНДАЙЗЕР /Дэлгүүрийн өрөлтийн ажилтан/Витафит милк ХХК
2025-06-24
Маркетингийн менежер /Хүүхдийн зууд/Наран Их Дэлгүүр ХХК
2025-06-04
Маркетингийн менежерХаан Хүнс Импекс ХХК
2025-06-10
Social Media MarketerЮнитра ХХК
2025-06-30
Видео ДизайнерДашваанжил ХХК
2025-06-16
МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРНано Интернэйшнл ХХК
2025-06-20
Маркетингийн менежерСаммит Компьютер Технологи ХХК
2025-06-24
TRADE MARKETING MANAGERЗанаду Вайнес
2025-06-16
Маркетингийн менежер ажилд авна.Bella Viso
2025-06-10
Маркетингийн менежерЮнайтэд саплай ХХК
2025-06-25
МАРКЕТИНГИЙН АЛБАНЫ ДАРГАИнтерактив ХХК
2025-06-02
Үйл ажиллагаа хариуцсан төслийн менежерМакс Групп
2025-06-18
Сошил медиа хариуцагч /Орон сууц борлуулалтНБИК ХХК
2025-06-17
Маркетингийн менежер ажилд авнаМонголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
2025-06-05

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.