Одоогоор мэдэгдэл алга байна

Арж капитал ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хүний нөөцийн мэргэжилтэн (төсөл хариуцсан)

2,500,000-3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Төслийн ажилтнуудын Хөдөлмөрийн харилцааг зохицуулах ажлын чиг үүргийн хүрээнд:

  • Ажилтнуудын Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан тушаал шийдвэрийг хууль, журмын дагуу цаг тухай бүр нь гаргаж, баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнах;
  • Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гаргасан Группийн болон Компанийн дүрэм, журмуудыг нийт ажилтнуудад танилцуулах, шинэчлэх санал оруулах;
  • Ажилтнуудтай Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай болон Нууц хадгалах гэрээнүүдийг байгуулж, баталгаажуулах, тухай бүрд нэмэлт өөрчлөлт оруулах;
  • Ажилтнуудын хувийн хэрэг, үйл ажиллагааны баримт бичгийг бүрдлийг хангах, тухай бүрд шинэчлэх; 

Цаг бүртгэл, ажилтнуудын цаг ашиглалтад хяналт тавьж  ажиллах чиг үүргийн хүрээнд:

  • Төслийн ажилтнуудын цаг бүртгэлд хяналт тавьж, удирдлагаар батлуулах;
  • Ажилтнуудын чөлөө хүссэн өргөдлийг хүлээж авах, баталгаажуулах;
  • Илүү цагаар ажилласан ажилтнуудын судалгааг гаргуулж холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэх;
  • Ажилтнуудын ээлжийн амралтын хуваарь гаргах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хүний нөөцийн удирдлага, Хууль эрхзүй, Бизнесийн удирдлага чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй эсвэл үүнтэй төстэй мэргэшлийн чиглэлээр сурч төгссөн;
  • Хүний нөөцийн мэргэжилтэн болон түүнээс дээш албан тушаалд 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Хариуцлагатай, гүйцэтгэлийн хурд сайтай, идэвх санаачилгатай;
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш мэдлэгтэй;
  • Улаанбаатар-Дархан хотыг холбосон автозамын төслийн кемпид байрлаж ажиллах боломжтой байх;

Нэмэлт мэдээлэл

Чадварлаг мэргэжилтэн танд дараах боломжуудыг санал болгож байна. 

  • Хоол, унааны нэмэгдэл;
  • Гар утасны төлбөрийн хөнгөлөлт;
  • Ажлын үр дүнгийн УРАМШУУЛАЛ,
  • "УЯН ХАТАН ЦАГ"-ийн систем,
  • Олон салбарт бизнесийн МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА тэлэх боломж,
  • Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн "ТАЛАРХЛЫН ХУРИМТЛАЛ"-ийн хөтөлбөр,
  • "Аз жаргалтай ажилтан хөтөлбөр"- ийн хүрээнд "МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ", "ЙОГА", "ФИТНЕС, БАССЕЙНЫ ХӨНГӨЛӨЛТ", СПОРТ ЗААЛ,
  • "МИНИЙ МАКС"- хөтөлбөрийн хүрээнд Бургер кинг, М МАРТ-сүлжээ дэлгүүр, Берлин зоог, Нама, Ардын банш, GEOX, COCCINELLE брэнд, Hansang ресторан, Рамада зочид буудал, INNJOY ресторан, Титэм спорт бар гэх мэт худалдаа үйлчилгээний салбаруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх;
  • Гэнэтийн ослын даатгалд хамрагдах;
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг,
  • Эрүүл мэндийн байгууллагаар өөрөө болон гэр бүлийн гишүүдийг үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн хариуцлагатай жижүүр (school police) хийх үеийн цалинтай чөлөө;
  • Эерэг зөв хандлагатай, ёс зүйг эрхэмлэдэг, эвтэй ХАМТ ОЛОН-той гар нийлж илүү ихийг хийж, бүтээх боломж;
  • ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН тав тухтай тохилог оффис;

 

Манай байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.  

 

*Бид бүх мэдээллийн нууцлалыг чанд хадгалж харьцах бөгөөд ажлын байранд тохирох эсэхийг тогтоохоос бусад зорилгоор мэдээллийг задруулах буюу ашиглахгүй болно.

Бусад

БайршилДархан хот
СалбарЗахиргаа, хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас88100630, 88186235

Зар нийтэлсэн огноо

2025-07-21 16:33

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Оффисын үйлчлэгчИнкон ХХК
2025-07-15
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРЖавхлант дистрибюшн ХХК
2025-07-25
Хүний нөөцийн мэргэжилтэнХүннү Молл
2025-07-07
Хүний нөөцийн менежерАчтан эмнэлэг
2025-07-18
ЗАХИРЛЫН ТУСЛАХ, НАРИЙН БИЧИГЖигүүр Гранд Групп
2025-07-24
HR ERP нэвтрүүлэлтийн төслийн менежер /Middle/Смарт Ложик ХХК
2025-07-08
Захиргааны мэргэжилтэнСоёолон Интернэшнл ХХК
2025-07-07
Хүний нөөцийн менежерСод Электроникс ХХК
2025-06-30
ХЭМАББО хариуцсан мэргэжилтэнСмарт Плас ХХК
2025-07-08
Сургалт хөгжлийн менежерИнвескор ББСБ ХК
2025-07-22
Хүний нөөцийн ажилтанИКС ЭМ СИ ХХК
2025-07-21
Төслийн захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэнЗаг ХХК
2025-07-23
Оффис менежер /Яармагт НПГ ХХК/Ньюпрогресс Групп ХХК
2025-07-21
РесепшнМонгол Даатгал ХК
2025-07-04
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР"Артизан" ХХК
2025-07-07
Үйл ажиллагааны менежер /Сэлэнгэ аймаг Мандал сум/Сүү Хувьцаат Компани
2025-06-30
ЗАХИРГААНЫ МЕНЕЖЕРГурван бухат ХХК
2025-07-07
Захиргааны мэргэжилтэн /MAK PRIME SERVICE/Монголын Алт (МАК) ХХК
2025-07-22
ЗӨВЛӨХИЙН ТУСЛАХ"Степпелинк Холдинг" ХХК
2025-07-21
Хүний нөөцийн менежерАй энд эр монголиа ХХК
2025-07-18

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.