Хэрэглэгчдийн бүртгэл, төлбөр тооцоо, гүйлгээ хэвийн эсэхийг хянах, засварлах;
Стор пэй аппликэйшний хэвийн үйл ажиллагааг хангах, алдааг засварлах, холбогдох хүмүүстэй холбоотой ажиллах;
Хэрэглэгчийн төлбөрийн буцаалтыг хариуцан ажиллана.
Эрсдэлтэй буюу үйлчилгээ зогсоох магадлалтай харилцагчдыг илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
Дуудлагын төвийг үйлчилгээний чанарт хяналт тавих, зааварчилгаа өгөх
Байгууллагын бүх сувгийн хэрэглэгчдийн санал хүсэлт, асуултад шуурхай хариу өгөх, шийдвэрлэх
Хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх
Үйлчилгээний бүх хүрээнд хэрэглэгчийн туршлагыг сайжруулах шийдлүүдийг санал болгож, хэрэгжүүлэх.
Шаардлагатай судалгаа зохион байгуулж, үр дүнд дүн шинжилгээ хийх, удирдлагыг тайлан, мэдээгээр хангах
Санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэл чиглэлээр мэргэжил эзэмшсэн
Судалгаа, шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх чадвартай;
Үүрэгт ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэх шинэхэн төгсөгч байж болно;
Логик сэтгэлгээтэй, бүтээлч, хурдтай;
Финтекийн салбарт ажиллах чин хүсэлтэй;
Технологид суурилсан санхүүгийн BNPL шийдлийн үйлчилгээгээр тэргүүлэгч компанид нэгдэн өөрийн авьяас, ур чадварыг сорих хүсэлтэй хүн бүхэнд манай үүд хаалга нээлттэй.
Бидний нэг болсноор:
-Уян хатан цаг
-Гүйцэтгэлийн урамшуулал
-Хоолны нэмэгдэл
-Даатгал
-Хотын төвийн таатай оффис
-Эрч хүчтэй хамт олон
-Өөрийнхөөрөө чөлөөтэй хөгжих боломж
-Өглөө бүрийн халуун coffee таныг хүлээж байна
Жич: Зөвхөн анкетын шатны сонгон шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчдыг дараагийн шатанд оруулах болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.