ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ /22 ТОВЧОО/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зээл хүсэгчийн үйл ажиллагаа, барьцаа хөрөнгийг судлан эрсдэлийг үнэлэн зээл олгох эсэх шийдвэр гаргах;
- Зээлийн явцын хяналтыг хийж зээл бүрийг цаг хугацаанд нь төлүүлэхийг зорьж ажиллах;
- Зээлийн үйл ажиллагааны холбогдох тайлангуудыг гаргах;
- Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан үндсэн ажил үүргийг хийж гүйцэтгэнэ
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
- Зах зээлийн судалгаа шинжилгээ, харьцуулалт хийх чадвартай.
- Санхүүгийн тоон баримтан дээр тооцоолол анализ хийх дүгнэлт гаргах чадвартай.
- Бичгийн болон харилцааны өндөр соёлтой.
- Банкны бизнес, үйл ажиллагааны талаар зохих мэдлэгтэй, холбогдох хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй.
- Шударга, ёс зүйн хэм хэмжээг чанд баримталдаг өндөр ёс суртахуунтай.
- Бие даасан, бусдын нөлөөнд автахгүй, шийдвэр гаргах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
1. Ажлын дугаар+ярианы лимит
2. Улирлын урамшуулал олгоно.
Цагийн хуваарь: Ажлын өдөр: Мягмар - Бямба,
Амралтын өдөр: Ням, Даваа
Утсаар холбогдохдоо ажлын цагаар холбогдоно уу.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.