- Уурхайн хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжүүдийн цахилгаан системийн засвар үйлчилгээ аюулгүй байдал хэвийн ажиллагааг хангах зорилгоор засварын мастерын өгсөн нарядын дагуу цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх, засвар үйлчилгээнд оролцох.
- Уурхайн бүх төрлийн техник, тоног төхөөрөмжүүдийн цахилгааны эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, тэдгээрийн төлөвлөгөөт засвар үйлчилгээг хийх, эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх
- Төслийн хэмжээнд хэрэгжиж байгаа аливаа дүрэм, журам, заавар, аюулгүй ажиллагааны горимуудыг чанд мөрдөж ажиллах;
- Цахилгааны чиглэлээр МСҮТ, коллеж, их дээд сургууль төгссөн;
- Авто цахилгаанчин мэргэжилтэй /Хүнд техник, тоног төхөөрөмжийн цахилгаанчин/
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
- Цахилгааны схем зураг уншиж ойлгодог байх;
- Цахилгааны хүрээнд хэрэглэгдэх багаж хэрэгслийг мэргэжлийн түвшинд ашигладаг байх;
- Тоног төхөөрөмжийн эд ангийн нэршил, ажиллах зарчмыг мэддэг байх;
- Цахилгаан багаж, тоног төхөөрөмжтэй харьцаж ажилладаг ажилтны аюулгүй ажиллагааны мэдлэгтэй байх;
- Бие дааж ажил хийх чадвартай байх;
- Жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайд 14/14 ростероор ажиллаж, өөрийгөө улам илүү хөгжүүлэх боломжтой бөгөөд таныг эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна.
- Та дээрх шаардлагыг хангаж байгаа бол бидэнтэй дараах байдлаар холбогдож болно.
- Компанийн төв байран дээр ирж анкет бөглөх /УБ, ХУД, 18-р хороо, Нарантуул оффис, 3 давхарт/
- Дэлгэрэнгүй мэдээллийг 70003203-500, 95958511 утсаар холбогдож авах боломжтой.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.