Зүрх судасны эмч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зүрх судасны өвчлөлийн үед тусламж үйлчилгээ үзүүлэх
- Эмчилгээг үйлчлүүлэгчид батлагдсан эмчилгээ оношлогооны стандарт удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх
- Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
- Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн.
- Зүрх судасны чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан, мэргэжлийн үнэмлэхтэй байх
- Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
- Зүрхний ЭХО хардаг байх
- Тогтвор суурьшилтай ажиллах ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Нэмэлт мэдээлэл
УРАМШУУЛАЛ, ХӨНГӨЛӨЛТ:
- Гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтээр улирал тутам үндсэн цалингийн 60 хувь хүртэлх бонус цалин олгогдоно.
- Хоолны мөнгө өдрийн 10,000₮ (үндсэн цалингаас гадна) бодогдоно.
- Эрүүл мэндийн үйлчилгээ (лабораторийн шинжилгээ, ЭХО, дуран, эмчийн үзлэг гэх мэт) авах ваучер бэлэглэнэ.
- Удаан жилийн нэмэгдэл олгоно.
- Гүйцэтгэлд суурилан үндсэн цалинг жил бүр нэмэгдүүлэх боломжтой.
- Илүү цагийн нэмэгдэл хөлс
СУРЧ ХӨГЖИХ БОЛОМЖ:
- Судалгааны болон ажил, үйлчилгээтэй холбоотой дотоод төслийг санаачилах, санхүүжилт авах, хэрэгжүүлэх
- Гадаад болон дотоод сургалтуудад хамрагдах, дадлагажих
АЖЛЫН ОРЧИН:
Тав тухтай стандарт шаардлагыг хангасан ажлын байр, эерэг уур амьсгалыг бүрдүүлсэн хамт олон таныг хүлээж байна.
Ажлын цаг: Даваа-Баасан гаригт 8:30-17:00
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЭрүүл мэнд
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.