Израилын тал Ираны нутаг дэвсгэрт цохилт өгсөн гэж АНУ-ын албаны хүн “CNN” телевизэд мэдээлжээ. Энэ нь бүс нутгийн мөргөлдөөнийг даамжруулах аюулыг дагуулж байна......
Палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх асуудлаар пүрэв гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд явуулсан санал хураалтын явцад АНУ хориг тавих эрхээ ашиглалаа......
Газын өмнөд хэсгийн Рафах хотод цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөний тухайд санаа зовниж байгаагаа АНУ-ын төлөөлөгчид Израилын талд пүрэв гарагт дахин илэрхийлжээ. Цахим уулзалтын үеэр хоёр тал Иранаас Израилд пуужингийн цохилт өгсөн асуудлыг хэлэлцсэн байна......
Энэтхэгийн парламентын гишүүдийг сонгох бүх нийтийн сонгуулийн эхний шатны санал хураалт өнөөдөр эхэллээ. Орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт 21 мужийн 102 сонгуулийн тойрогт 187 мянган санал авах байр нээгдсэн бөгөөд 166 сая гаруй иргэн саналаа өгөх ёстой......
Азербайжан, Арменийн талтай байгуулсан гурван талт хэлэлцээрийн дагуу 2020 оны сүүлчээс хойш Уулын Карабахад байрлаж буй энхийг сахиулагчдаа ОХУ тус бүс нутгаас татаж эхэлжээ......
“Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын гурван өдрийн уулзалт Италийн Капри арал дээр лхагва гарагт эхэлжээ......
Ихээхэн маргаан дагуулж, эсэргүүцэлтэй тулгарсан "гадны нөлөөг ил тод байлгах" тухай хуулийн төслийг лхагва гарагт Гүржийн парламент эхний хэлэлцүүлгээр баталлаа......
Парист болох Олимпын наадмын үеэр Украины эсрэг Оросын дайн, Ойрхи Дорнод, Судан дахь байлдааны ажиллагаа зэрэг цэргийн мөргөлдөөнүүд зогсоно гэж найдаж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон илэрхийлжээ......
Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлун ирэх тавдугаар сарын 15-ны өдөр албан тушаалаасаа огцорч, Шадар сайд Лоуренс Вонд эрх мэдлээ шилжүүлнэ гэж Ерөнхий сайдын ажлын албанаас даваа гарагт мэдэгджээ......
Гүржийн парламентаар хэлэлцэж буй “гадаадын агентын тухай хууль”-ийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон 14 хүнийг захиргааны зөрчлийн хэргээр баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ......
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал даваа гарагт эхэлж, тангарагтны шүүгчдийг сонгон шалгаруулах үйл явц эхэлжээ......
“Төв Ази - Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл” стратегийн яриа хэлэлцээний гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хоёр дахь удаагийн уулзалт Ташкент хотод өнөөдөр эхэллээ......
Израил руу хийсэн Ираны дайралтыг зэмлэн буруушааж, тус улсын Хувьсгалт гвардын корпусыг террорист байгууллага гэж зарлах хүсэлтийг Израилын талаас тавьсны дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл уг асуудлаар ням гарагт хуралдах шийдвэрийг гаргажээ......
Германы Канцлер Олаф Шольц Хятадад хийх гурван өдрийн айлчлалаа 32 сая орчим хүн амтай Чунчин хотоос өчигдөр эхлүүллээ......
Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай холбогдуулан Ираны тал Израил руу хариу цохилт өгсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дээд зэргээр хүлээцтэй байхыг ням гарагт уриалав......
Иран улс орон нутгийн цагаар 13-ны шөнө Израилын эсрэг хэдэн зуун нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон пуужингаар агаараас цохилт өгсөн байна......
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос нартай гурван талын дээд хэмжээний уулзалт хийлээ......
Латви улс дайны байдалтай байгаа Украин улсад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.25 хувьтай тэнцэх хэмжээний цэргийн дэмжлэгийг жил бүр олгох аюулгүй байдлын гэрээ байгуулжээ......
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар лхагва гарагт Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийлээ. Тэд “дэлхийн түнш орны”-ийн хувьд хоёр улс нягт холбоотой гэдгийг онцлоод, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээр тохиролцжээ......
Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /Тобуро/ нэг мандаттай 254 тойргийн санал хураалтын дүнгээр парламентад олонх болжээ......
Та манай Facebook хуудсанд Like дарж нэгдээрэй