БНСУ-ын хил дээр монголчууд хөгөө чирч байна
2012, 10 сарын 19. 12:330
Саяхан миний бие Чүсок буюу ургацын баярын өмнөхөн БНСУ руу найман жилийн дараа дахин зорчсон бөгөөд Солонгосын хил гаалийнхан хэрхэн монголчуудад хандаж буй талаар энд мэдээлэхийг хүслээ. Ерөнхийдөө хилийн шалган нэвтрүүлэх дээр урьд өмнө манайхныг Цагаачлалын албанд бүртгэж бөөн сүр дуулиан болдог байсан бол энэ удаа тэгсэнгүй. Тэр ч бүү хэл, ганц ч асуулт тавилгүй гарын хоёр хурууны хээг зургийн хамт авснаар Солонгос руу орох ногоон гэрэл асав. Чингээд ачаа тээшээ авах гэж байтал энд тэндгүй дуут дохио хангинаж учрыг тодруулбал, тэндхийн нэгэн “гаалийн ажилтан” жижигхэн нохой хүмүүсийн ачаа тээшийг үнэрлэж хориотой зүйл байгаа эсэхийг дор нь эзэндээ мэдэгдсэнээр ийнхүү гаалийнхны нарийвчилсан шалгалтанд орох шаардлагатай тулгарч байсан хүн олон байсныг дурдах хэрэгтэй. Тэдгээр хүмүүсийн цүнх, савыг байдгаар нь онгичиж, монгол хиам, ааруул, утсан мах, борц, янз бүрийн гялгар цаасаар далдалж боосон хүнсний бүтээгдэхүүн, жүүсний саванд хийсэн шууз зэргийг ямар ч өршөөлгүй төмөр сав руугаа хаяж байлаа. Байдлыг сонирхвол, тэнд нэгэн босоо самбар өлгөөтэй байх агаад дээрх хориотой зүйлсийг оруулж ирсэн тохиолдолд таван сая вонн /6 сая орчим төгрөг/-оор торгоно гэж бичсэн байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35