БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй баасан гарагт Бээжин хотод уулзлаа хэмээн Хятадын төв телевиз мэдээллээ.
Хоёр талын хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен 4-р сарын 24-26-ны өдрүүдэд Хятад улсад айлчилж байгаа бөгөөд тэрбээр Шанхай хотод зочилж, тус хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Жинин болон бизнесийн төлөөлөгчид, оюутнуудтай уулзжээ.
Э.Блинкен БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийхээр пүрэв гарагт Бээжин хотод хүрэлцэн иржээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзах эсэхийг одоогоор албан ёсоор мэдэгдээгүй байна.