Мягмар гарагт ОХУ Батлан хамгаалахын сайд Сергей Шойгунхаа шадар сайд болох Тимур Ивановыг авлигын хэргээр саатуулжээ. Энэ талаар тус улсын тагнуулын албанаас мэдэгдсэн байна.
Хэрэв түүний гэм буруутай нотлогдвоос Тимур Иванов 15 жилийн ял сонсох юм.
Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар Тимур Иванов нь мягмар гарагийн өглөөний хуралд оролцсон бөгөөд түүний саатуулах ажиллагаа өглөөний хурлын дараагаар явагдсан гэжээ. Улмаар албаныхнаа хэлж байгаагаар хэрэг явдлын талаар ерөнхийлөгч Путин болоод сайд Шойгу нар мэдээлэл авсан гэсэн юм.
Гэвч үйл явдлын хүрээнд ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдэгдэл хийхээс татгалзжээ.
Эх сурвалж: NY Post