Израилын Батлан хамгаалах Хүчнээс нийтэлсэн бичлэгээс үзвэл мягмар гарагт Израилын талаас Ливан улсын өмнөд хэсгийг онилсон агаарын довтолгоонд Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн амиа алджээ. Тэдний баталснаар бичлэг дээр дэлбэрч буй автомашинд Хезболла бүлэглэлийн гол эрх мэдэл бүхий гишүүдийн нэг, алан хядагч Хоссейн Азкыл зорчиж явсан гэсэн юм.
Бичлэгээс үзвэл Израилын Батлан хамгаалах Хүчнийхэн Аадлоун хотоор зорчиж явах Хоссейн Азкылийн автомашиныг овоо хараандаа тогтоон байлсны дараагаар пуужин харваж, хормын төдийд автомашин гал авсан байна. Улмаар дэлбэрэлтийн доргилтоос автомашин бүрэн жолоодлогоо алдаж, замаас гарчээ.
Хезболла бүлэглэлийн зүгээс Хоссейн Азкылийн амьсгал хураасныг баталсан бөгөөд Газын зурвас дахь дайн эхэлснээс хойш тэд тийнхүү нийт 287 гишүүнээ алдсан гэсэн тоо бүртгэгджээ.
Эх сурвалж: NY Post