НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
4 сарын 19. 11:021

Палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх асуудлаар пүрэв гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд явуулсан санал хураалтын явцад АНУ хориг тавих эрхээ ашиглалаа.

Бие даасан Палестин улсыг НҮБ-ын үйл ажиллагаагаар бус Израил, Палестины хооронд шууд хэлэлцээ хийх замаар байгуулах ёстой гэж үзэж байгаа тул АНУ-ын тал дээрх шийдвэрийг гаргасан байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас "Палестин улсыг НҮБ-ын эгнээнд нэгтгэхийг зөвлөмж болгосон” тогтоолын төсөлд АНУ хориг тавьжээ. Их Британи, Швейцар улсууд түдгэлзсэн бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бусад 12 гишүүн орон дэмжсэн санал өгсөн байна.

Палестины хувьд одоогоор НҮБ-ын гишүүн биш бөгөөд ажиглагч улсын статустай. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 онд Палестиныг үндсэндээ тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх хүсэлтийг эхлээд Аюулгүйн Зөвлөл, дараа нь Ерөнхий Ассамблейн гишүүн улсуудын гуравны хоёроос доошгүй хувийн саналаар батлах ёстой.

Газын зурваст Израил, ХАМАС-ын хооронд зургаан сар үргэлжилж буй дайны үеэр, түүнчлэн эзлэгдсэн Баруун эрэгт еврейчүүдийн сууринг өргөжүүлж буй энэ үед палестинчууд НҮБ-д гишүүнээр элсэхийг эрмэлзсээр байна.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Дэжидмаа
103.212.117.116
   /
4 сарын 19. 21:14

Дэлхийн үндэстэн бүрийн дээр энх амгалан орших болтугай

Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03