Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
4 сарын 18. 19:220

Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн прокурорын газраас Хятадын Үндэсний соёлын өвийн газрын төлөөлөгчдөд соёлын олдворуудыг хүлээлгэн өгөх ёслол Нью-Йорк дахь Хятад улсын Ерөнхий консулын газарт болжээ.

Эдгээр олдворын ихэнх нь Мин, Чин гүрний үед /МЭ 1368-1911/ Хятадаас авчирсан Төвөдийн Буддын соёлын дурсгалууд байсан бөгөөд суварга, Буддагийн баримал, Буддын шашны гоёлын эд зүйлс, бусад олдворууд юм.

Зэс, зааны яс, модоор хийсэн, маш сайн хадгалагдан үлдсэн соёлын дурсгалт олдворууд нь түүх, урлаг, шинжлэх ухааны чухал ач холбогдолтой гэдгийг шинжээчид хэлж байна.

English--People's Daily Online

Хятад, АНУ-ын төлөөлөгчид 2009 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Хятадын соёлын олдворуудыг АНУ руу хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Улмаар санамж бичгийн хугацааг 2014, 2019 онд тус тус сунгасан байна.

2019 оны нэгдүгээр сарын 14-нөөс 2024 оны нэгдүгээр сарын 14-ний хооронд Хятадын соёлын дурсгалт 504 олдворыг 15 хэсэг болгон Хятадад буцаан өгчээ.

Санамж бичгийн хүчинтэй байх хугацааг энэ оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн гурав дахь удаагаа сунгаад байна.


Эх сурвалж: CGTN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41