Рене Зеллвегер, Хью Грант нар “Брижит Жонс”-ын шинэ ангид тоглоно
4 сарын 11. 13:090

Америкийн жүжигчин Рене Зеллвегер олны хайрыг татсан Брижит Жонсын дүрийг дахин бүтээхээр болжээ.

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт тэрбээр “Брижит Жонс” киноны дөрөвдүгээр анги болох “Bridget Jones: Mad About the Boy” кинонд тоглох гэж байна. Уг киног Английн зохиолч Хелен Филдингийн зохиолоор сэдэвлэн бүтээх ажээ.

Түүнчлэн 2001 онд анх удаа үзэгчдийн хүртээл болж байсан “Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” болон 2004 онд дэлгэцнээ гарсан хоёрдугаар ангид Даниел Кливерийн дүрийг бүтээж байсан Английн жүжигчин Хью Грант шинэ дөрөв дэх ангид Р.Зеллвегертэй хамтран тоглоно.

Х.Грант 2016 онд дэлгэцнээ гарсан гурав дахь анги болох “Брижит Жонсын хүүхэд” кинонд тоглоогүй боловч түүний дүр нь уг киноны үйл явдлын нэг хэсэг байсан юм. Мөн гуравдугаар ангид эмч Роулингсийн дүрийг бүтээсэн Эмма Томпсон шинэ ангид дахин тоглохоор болсон бол Чиветел Эжиофор, Лео Вудалл нарын бүтээсэн шинэ дүрүүд ч мөн гарах гэнэ.

Р.Зеллвегер 2002 онд “Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” киногоороо “Оскар”-ын наадмын гол дүрийн шилдэг жүжигчний шагналд нэр дэвшиж байсан бол 2004 онд “Cold Mountain” киногоороо шилдэг туслах дүр, 2020 онд “Judy” киногоороо шилдэг гол дүрийн шагналыг тус тус хүртэж байв.

“Bridget Jones: Mad About the Boy” киноны нээлтийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд хийхээр товложээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47