Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчдад 50.000 ам.доллар олгоно
4 сарын 11. 5:131

Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо 2024 оны Парисын олимпоос алтан медаль хүртсэн тамирчдад 50.000 ам.доллар олгохоор шийдвэрлэжээ.

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос орон нутгийн цагаар 10-ны өдөр “Бид олимпын наадамд түрүүлсэн тамирчдад мөнгөн шагнал олгох анхны олон улсын холбоо болно" гэж мэдэгдэв. The Guardian сонин энэ талаар “Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо Олимпийн наадмын 128 жилийн уламжлалыг эвдэхээр шийджээ” хэмээн онцолсон байна.

Харин Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Олон улсын олимпын хорооны зүгээс олимп зохион байгуулагдсан жил бүр манай холбоонд орлого хуваарилдаг. Үүнийг тамирчдад олгох нь шударга хэрэг” хэмээн тайлбарлажээ.

Парисын олимпод зөвхөн алтан медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал олгох бол 2028 оны Лос-Анжелесийн олимпоос эхлэн мөнгө, хүрэл медальтнуудыг ч үүнд хамруулж, мөнгөн шагнал олгохоор төлөвлөж байгаа аж.

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Кое “Олимпын аваргуудад мөнгөн шагнал олгох нь хөнгөн атлетикийн спортын хөгжилд чухал үйл явдал болох нь дамжиггүй. Энэ нь тамирчдад урам зориг өгч, олимпын наадамд амжилттай оролцоход нь тусална гэдэгт итгэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1-8 дугаар байрт шалгарсан тамирчдад мөнгөн шагнал олгодог байна.

Тодруулбал өнгөрсөн жил Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчдад 70.000 ам.долларын мөнгөн шагнал олгож байжээ. Харин хоёрдугаар байр 35.000 ам.доллар, гуравдугаар байр 22.000 ам.долларын шагнал хүртэж байв. Түүнчлэн дөрөвдүгээр байр 16.000 ам.доллар, тавдугаар байр 11.000 ам.доллар, зургаадугаар байр 7.000 ам.доллар, долоодугаар байр 6.000 ам.доллар, наймдугаар байр 5.000 ам.доллар зэргээр медаль хүртэж чадаагүй ч амжилттай оролцсон тамирчдад мөнгөн шагнал олгож байжээ. Хэрэв дэлхийн дээд амжилт тогтоосон бол 100.000 ам.долларын тусгай шагнал гардуулсан байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
11
1
0
0
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.187.222
   /
4 сарын 12. 3:47

Ahmad masteruudad mongon shagnal olgodog baimaar yum.Ted oorsodiin zardalaar temtseend ordog

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47