NVIDIA компани Индонезэд 200 сая ам.долларын хөрөнгө оруулалттай хиймэл оюун ухааны төв байгуулна
4 сарын 6. 3:480

Хагас дамжуулагч үйлдвэрлэгч NVIDIA компани Индонезэд хиймэл оюун ухааны төв байгуулахад 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

Орон нутгийн цагаар 5-ны өдөр CNN Индонези суваг тус улсын Харилцаа холбооны сайд Буди Ари Сетиади мэдэгдлээс иш татан мэдээлснээр, NVIDIA болон Индонезын харилцаа холбооны Indosat компани 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хиймэл оюун ухааны төвийг Төв Ява мужийн Суракарта хотод энэ ондоо багтаан барихаар болсныг онцлов.

Харилцаа холбооны сайд Сетиади хэлэхдээ, "Уг төвийг Суракарта хотод орших Техно Паркт барих ба хүний ​​нөөцийг хөгжүүлэх болон харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр тус тус ашиглах болно. Байршлыг сонгохдоо хүний ​​нөөц сайтай байдал болон гар утасны 5G дэд бүтэц нэвтэрсэн зэргийг харгалзан үзсэн” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Суракарта хот бол Индонезын ерөнхийлөгч Жоко Видодогийн төрөлх хот юм. Ерөнхийлөгч Жоко Видодо 2010 онд Суракарта хотын захирагчаар сонгогдсоноор улс төрд хөл тавьж байсан билээ.

Нэмж дурдахад, Суракарта хотын одоогийн захирагч нь ерөнхийлөгч Жоко Видодогийн ууган хүү Гибран Ракабуминг Раха бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар дэд ерөнхийлөгчөөр мөн сонгогдсон юм.

Тэрээр NVIDIA компани Суракарта хотод томоохон хөрөнгө оруулалт хийх гэж буй талаарх уг мэдээтэй холбоотойгоор “Бид хиймэл оюун ухааны технологийг нэн даруй хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага тулгарч буй нь үнэн. Хэзээ нэгэн цагт бүх зүйл хиймэл оюун ухааны технологид суурилан хөгжих нь тодорхой болсон энэ цаг үед бид үүний ард хоцорч хэрхэвч болохгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
02024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна
02024-5-10 14:42
Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
02024-5-10 14:09
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
628768