"Формула-1"-ийн дөрөв дэх гараа Японд эхэлж байна
4 сарын 5. 14:390

"Формула-1" ангиллын уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх гараа буюу Японы Гран-При өнөөдөр “Сүзүка” замд эхэлж байна.

Австралид болсон өмнөх Гран-Прид дэлхийн гурван удаагийн аварга Нидерландын нисгэгч Макс Ферстаппен сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаагаа уралдааныг дуусгаж чадаагүй юм. Түүний машины тоормозны диск шатсаны улмаас уралдааны замаас гарсан байна. Гэсэн хэдий ч эхний хоёр Гран-Прид түрүүлсэн нь түүний хувьд тэргүүллээ хадгалахад хангалттай байв. Японд амралтын өдрүүдээр бороо орох төлөвтэй байгаа нь Ферстаппенийн давамгайлалд саад болж магадгүй.

“Сүзүка” бол "Формула-1" ангиллын уралдааныг явуулдаг өвөрмөц өөр, наймын тоо хэлбэртэй цорын ганц зам юм. Түүнийг 1961 онд нээж, 1987 оноос хойш Гран-При уралдаануудыг зохион байгуулж байна. 2020, 2021 онуудад коронавирусийн цар тахлын улмаас "Формула-1"-ийг цуцалсан юм. Уг замд дөрвөн удаа засвар хийсэн бөгөөд 2002 онд Шотландын нисгэгч Алан Макниш осолд орсны дараа уралдаанчид 300 км/цагийн хурдтай давхин өнгөрдөг огцом эргэлтийг өөрчилжээ.

Японы гараануудад хамгийн олон удаа түрүүлсэн хүн бол аваргын тавцанд 6 удаа зогссон Михаэл Шумахер юм. Мөн Их Британийн Л.Хэмилтон 5 удаа, Испанийн Ф.Алонсо, Финландын Ферстаппен нар тус бүр 2 удаа, Финландын В.Боттас нэг удаа аваргалж байжээ.


Эх сурвалж: Championat /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47