Лионель Мессиг Олимпын шигшээд урьжээ
4 сарын 5. 11:370

Хойд Америкийн хөл бөмбөгийн MLS лигийн “Интер Майами” багийн довтлогч, 36 настай Лионел Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2024 оны Олимпын тоглолтод оролцож магадгүй байна. Энэ тухай сэтгүүлч Гастон Эдул Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

Учир нь, Аргентины залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хавьер Маскерано олимпын багт 23-аас дээш насны 3 тоглогч байж болно гэсэн дүрмийг үндэслэн Лионел Месси, “Астон Вилла” багийн хаалгач Эмилиано Мартинес, “Бенфика” багийн төвийн хамгаалагч Николас Отаменди нарыг Аргентины Олимпын шигшээ багт урьжээ.

Харин энэ зун МLS лигийн тоглолтууд шахуу хуваариар явагдах тул Месси Олимпод оролцоход хүндрэлтэй. Гэсэн хэдий ч тэрбээр Маскераногийн саналаас татгалзаагүй байна. Татгалзсан тохиолдолд “Интер”-ийн довтлогч Лаутаро Мартинес, “Манчестер Сити” багийн довтлогч Хулиан Альварес хоёрын аль нэгийг Олимпын шигшээд урих бололтой.

Өнгөрсөн онд ОУОХ-ын Ерөнхийлөгч Т.Бах Аргентинд айлчлах үеэрээ “хэрвээ Месси Парисын Олимпод оролцвол тун сайхан хэрэг. Түүний хувьд хоёр Олимп, нэг ДАШТ-нд түрүүлсэн цорын ганц хөлбөмбөгчин гэдгээрээ түүхэнд бичигдэх боломж бий” гэж байсан юм. Л.Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008 оны Бээжингийн Олимп, 2022 онд Катарт болсон ДАШТ-нд түрүүлж байсан билээ.

Парисын Олимпын эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээнд 23 нас хүрээгүй /Олимп болж байх үед/ тоглогчид оролцох бөгөөд гэхдээ нэг багийн 18 хөлбөмбөгчний дотор 23-аас дээш насны 3 тоглогч байж болно хэмээн зөвшөөрчээ. Харин эмэгтэйчүүдийн шигшээ багуудын хувьд насны хязгаар тогтоогоогүй юм.


Эх сурвалж: Спорт /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01